Хорчин нутгийн урлаг соёлыг Улаанбаатарчуудад танилцуулав
2016-12-12 23:18
Хорчин нутгийн урлаг соёлыг Улаанбаатарчуудад танилцууллаа.
Өвөр Монголын Хорчин нутгийн урлаг соёлыг танилцуулах тоглолт 12 дугаар сарын 9-ний үдэш Улаанбаатар хотод боллоо. Өвөр Монголын зүүн хэсэгт байрладаг Хорчин нутаг нь хуучин Жирэм аймаг буюу өнөөгийн Тунляо хотын ихэнх нутаг, Улаанхад хот, Хянган аймгуудын нэг хэсгээс бүрэлддэг бөгөөд эзэн Чингисийн дүү хавт Хасарын үр хойчсийн нутаг юм.
Хуурын үлгэр, үлгэрт дуу болон андай бүжиг бол энэ нутгийн нэрийн хуудас болсон урлаг соёлын онцлог, давтагдашгүй өв соёл юм.
Найруулагч: С.Саранчимэг
Эх сурвалж : china
Дэлгэрэнгүй үзэх
