solongonews
Хятадын гадаад нөөц 3217.6 тэрбум ам.доллар болжээ
2021-11-09 16:27
Аравдугаар сарын эцэст Хятадын гадаад нөөц 3217.6 тэрбум ам.доллар болжээ.

Сэтгүүлч энэ сарын 07-ны өдөр Төрийн валютын хэрэг эрхлэх газраас мэдээлснээр 10-р сарын эцсийн байдлаар манай улсын гадаад валютын нөөц 09-р сарын сүүл үеэс 17 тэрбум ам.доллар буюу 0.53 хувиар нэмэгдэж, 3 тэрбум 217.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.

10-р сард Хятад улсын гадаад валютын зах зээлийн эрэлт нийлүүлэлт тогтвортой байж, хил дамнасан орлого зарлагын гүйлгээ оновчтой мөртөө эмх цэгцтэй байна гэж ГХЯ-ны орлогч дарга бөгөөд хэвлэлийн төлөөлөгч Ван Чүньин хэллээ. "КОВИД-19" цар тахал ба томоохон орнуудын төсвийн бодлого, мөнгөний бодлогын хүлээлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр олон улсын санхүүгийн зах зээлд ам.долларын индекс бага зэрэг буурч, томоохон орнуудын санхүүгийн хөрөнгийн үнэ холимог байв. Валютын нөөцийг ам.доллароор илэрхийлдэг. Валютын ханшийн хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн өөрчлөлтийн нийлбэр нөлөөгөөр тухайн сард валютын нөөцийн цар хүрээ өссөн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл