
5G гэдэг нь тавдугаар үе шатны хөдөлгөөнт холбооны технологийн товч нэр юм. Чүнчин бол Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны зөвшөөрлөөр 5G сүлжээ бүрдүүлэх бүтээн байгуулалт, хэрэглээний үлгэр жишээ төслийг хэрэгжүүлсэн Хятадын анхны хотуудын нэг юм.
Хятадын Хөдөлгөөнт холбооны Чүнчин дэх компанийн холбогдох албаны хүн танилцуулахдаа: Чүнчиний хөдөлгөөнт холбооны 5G туршилтын сүлжээг Чүнчиний Лянжян шинэ дүүрэгт анх нэвтрүүлж, дараа нь хамрагдах хүрээг өргөтгөх юм. Чүнчиний хөдөлгөөнт холбоо, мэдээлэл холбооны тоног төхөөрөмж, цогцолбор төхөөрөмж, судалгааны зардлын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, 5G дэд бүтцийн сүлжээ байгуулан, цаашид Чүнчинийг хамарсан 5G сүлжээг байгуулах болно гэжээ.
