Дөрөв дэх удаагийн “Мэнтай-2019 оны Ордосын Олон улсын марафон тэмцээн” Хияа багш дүүрэгт 08-р сарын 24-нд амжилттай боллоо.
Тус удаагийн марафон тэмцээнийг бүх замын марафон (42,195 км), хагас замын марафон (21.0975км), богино замын марафон (5км), гэр бүлийн дугуйлан (5 км) зэрэг 4 төрлөөр ангилан явуулав. Хятад улс, Кени, Айрланд, Япон, Англи, Америк, Бразил, Австарли, Пакистан зэрэг 14 улсын 25000 гаруй хүн тэмцээнд оролцлоо.

Марафон тэмцээний эхлэлтийн ба төгсгөлийн цэгийг Хияа багш дүүргийн Улаанмөрөн нуурын талбайд тохируулж, уралдааны гол талбар нь Хияа багш дүүрэг, Эзэн хороо хошууны гол гудамжинд тохируулсан байна. Үүнд бүх замын марафонд 2500 хүн оролцож, хагас замын марафонд 7500 хүн, богино замын марафонд 7500 хүн, гэр бүлийн ангилалд 7500 хүн оролцсон байна.
Хурц ширүүн өрсөлдөөний эцэст бүх замын эрэгтэй марафон тэмцээнд Кенийн Kirwa Dominick Kibilok 2:26:02-гийн оноогоор тэргүүлж, Хятад улсын Жү Кэкэ 02:33:08-ийн оноогоор хоёрдугаар байранд шалгарлаа. Эмэгтэйн бүх замын марафон тэмцээнд Монгол Улсын Намжилсүрэнгийн Сэмжид 02 :56: 45-ийн оноогоор тэргүүлж, Хятад улсын Ли Шүюнь 03:03:24-ийн оноогоор хоёрдугаар байранд оров. Эрэгтэйн хагас замын марафон тэмцээнд Хятад улсын Шюй Түншуай 01:07:10-ийн оноогоор тэргүүлж, Монгол Улсын Жаваагийн Мягмарсүрэн 01: 07:32-ийн оноогоор хоёрдугаар байранд тодорлоо. Эмэгтэйн хагас замын марафон тэмцээнд Кени улсын Kabura Janet njeri 01:19:04-ийн оноогор тэргүүлж, Хятад улсын Ван Вэньтянь 01:20:48-ийн оноогоор хоёрдугаар байранд орсон байна.
