Чэн Дү хотод “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ
2020-12-08 15:36
Чэн Дү хотод “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ.
БНХАУ-ын баруун өмнөд нутгийн Сы Чуань мужийн төв Чэн Дү хотод 8-ны өдөр “COVID-19”-ийн дотоодод халдварласан гурван шинэ тохиолдол илэрчээ.
Чэн Дү хотын Эрүүл мэндийн хорооны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь өмнө өдөр халдвар илэрсэн хоёр хүний ач охин, хоёр нь тэдгээр тохиолдолтой ойр амьдардаг хүмүүс аж.
Тэдний ойрын хавьтал болох 46 хүнийг илрүүлэн тогтоож, эмнэлгийн хяналтад оруулсан байна. Мөн сүүлийн 14 хоногт тэдний очсон газруудыг халдваргүйжүүлжээ.
Чэн Дү өнөө өглөөний байдлаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхээр 24598 сорьцыг цуглуулжээ. Мөн орчин болон хүнсний 468 сорьц цуглуулсан байна
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Мэдээллийн Сайт
Дэлгэрэнгүй үзэх
