Харбин хотоос Хонконг хүрэх агаарын шугам 06-р сарын 02-нд албан ёсоор нээгдлээ. Энэ нь Хармөрөн мужийн Хонконг руу нисэх анхны тогтмол зорчигч тээврийн нислэг бөгөөд Харбинаас Хонконг хүрэх нислэгийн хугацааг таван цаг орчим болгон богиносгосон тухай Хармөрөн мужийн зам тээврийн танхимаас мэдээлэв.
Харбин хотоос Хонконг хүрэх нислэгийг China Southern Airlines компанийн A320 онгоц гүйцэтгэж, Пүрэв, Ням гараг бүрт нислэг үйлдэнэ. Тодорхой цагийн хуваарь нь Харбинаас 07:40 цагт хөөрч, 13:00 цагт Хонконгт газардах бөгөөд дахин Хонконгоос 14:15 цагт хөөрч, 19:15 цагт Харбинд хүрнэ. Тус нислэгийг нээснээр Хармөрөн муж, Хонкон хоорондын эдийн засаг, худалдаа, аялал жуулчлал, соёлын харилцааг ихээхэн сайжруулах болно.
