solongonews
Тулгуурлах аж үйлдвэрлэлээс хөдөлгөх хүч ундарлаа
2017-07-04 19:58
Ордос хотын аж ахуйн нэгжүүд 2016 онд 207 тэрбум юаний аж үйлдвэрийн нэмэлт орлого оруулж, ерөнхий хэмжээгээр бүх орны 12 аймаг, хотод тэргүүлсэн байна.

        Уурхайн баян сандаа түшиглэн аж ахуйн гайхамшгийг удаа дараалан үүдсэн Ордос хот дэлхийн нүүрсний үнэ ханш буурч, улсын дотоодын аж ахуй муудах зэрэг ашиггүй хүчин зүйлийн нөлөөлөл доор хэрхэн тогтвортой, дунд ахицтай аж ахуйн сайн байдлыг баталсан бол ?

“Нүүрс, химийн аж үйлдвэр ба цэвэр энерги”, “Дээд шинэ мэргэжлийн үйл ажиллагаа” зэрэг тулгуур үйл ажиллагаа ба “Аж ахуйн хэлбэрээ хувируулж шат дэвшүүлэх” нь Ордос хотын аж ахуйн нэмэгдлийн нууц жор болно.

Сүүлийн жилүүдэд Ордос хот эх баялгийн өртгийг хамгийн идэвхтэй нэмэгдүүлэхийн тулд нүүрсийг угааж сонгох, нүүрс цахилгааныг нэгтгэн цогцлуулах, нүүрс химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг арга бодлогоор нүүрсний гаралтын оронд нүүрс химийн аж үйлдвэр, нүүрс цахилгааныг холбоолон эзэмших зэрэг чухал том төрөл зүйлийг бүтээн байгуулахыг урамшуулсан байна.

Ойрын жилүүдэд Ордос хот машин тэрэг, сэлбэг, тоног төхөөрөмж үйлдвэрлэх, нүүрсний машин, химийн машин үйлдвэрлэх зэрэг тусгай хэрэглээний машин төхөөрөмж болон сансрын аяллын тоног төхөөрөмж үйлдвэрлэх, мөн дээд шинэ материлыг боловсруулах, электрон мэдээ мэдээллийн машин тоноглол үйлдвэрлэх зэрэг чиглэлийг хөгжүүлж, манай улсын баруун хэсгийн машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэх тэргүүний аж үйлдвэрийн суурин болгохоор идэвхтэй ажиллаж байна.

Нүүрс химийн аж үйлдвэр болон цэвэр энерги, машин, тоног төхөөрөмж үйлдвэрлэх ба стратегийн чанартай шинээр мандаж байгаа аж үйлдвэрлэл зэрэг гурван том тулгуурлах аж үйлдвэрлэлийн мандан бадрахыг  дагаад Ордос хотын аж ахуй бүх талаар шат ахиж байна.

2016 онд Ордос хотын нүүрсний бус аж үйлдвэрлэийн хөрөнгө оруулалт нь аж үйлдвэрийн нийт хөрөнгө оруулалтын 83.3 хувийг эзэлж, нүүрсний бус ажил төрлийн нэмэгдэл өртөг нь хотын нийт хэмжээнээс дээшхи аж үйлдвэрийн 48.3 хувийг эзэлжээ.

Анхандаа Ордос хотын аж үйлдвэрийн аж ахуйд нүүрс “Ганцаар эзэрхэх” байранд байсан бол одоогийн аж ахуй нь эх баялгийг гүйцэд ашиглахаас бус, эх баялагт бүрмөсөн түшиглэхгүй болсон байна.

Зохиогч: Оюунбат Бормаа Ургумал Эрдэнэжаргал
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл