solongonews
“Цахар хонины мах” газар орны илтгэлтэй таваарын хамгаалалтын бүтээгдэхүүнээр үнэлэгдлээ
2016-09-22 20:34
“Цахар хонины мах” газар орны илтгэлтэй таваарын хамгаалалтын бүтээгдэхүүнээр үнэлэгдлээ

        Хятад улсын Хорио цээр хяналт шалгалтын ерөнхий газраас Цахар хонины махыг улсын зэрэглэлийн орон нутгийн итгэмжит брэнд бүтээгдэхүүнээр тодорхойлсон байна. Энэ бол Шилийнгол аймгийн Сөнид хонины мах болон Үзэмчин хонины махны дараа орон нутгийн итгэмжит брэнд бүтээгдэхүүнээр тодорхойлогдсон мах махан бүтээгдэхүүн болно.

        Энэ удаагийн орон нутгийн итгэмжит брэнд бүтээгдэхүүний зөвшөөрлийг авсан газарт Хөвөөтшар хошуу, Шулуун Хөвөөт Цагаан хошуу, Шулуунхөх хошуу, Тайфус хошуу, Толоннуур шянь зэрэг таван газар хамрагдсан байна. Улсын зэрэглэлийн орон нутгийн итгэмжит брэнд бүтээгдэхүүнээр тодорхойлогдсон Цахар хонины махны нэр нөлөөг өргөтгөж, бүтээгдэхүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэн, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн хамт орон нутгийн аж ахуйн хөгжлийг ахиулж, худал хуурмаг бүтээгдэхүүнд цохилт өгөх зэрэг тал дээр идэвхтэй нөлөөлөх болно.


 

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл