solongonews
Биет бус Соёлын өвийг онлайнаар уламжилна
2023-08-09 10:11
Биет бус Соёлын өвийг онлайнаар уламжилна

   Биет бус соёлын өв нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйл бөгөөд Хятадын соёлын нэгэн чухал хэсэг юм. Орчин үед соёлын биет бус өвийн эд зүйлс нь оффлайн үйл ажиллагаагаар олон хүний анхааралд хүрч байдаг төдийгүй, онлайн тавцангаар дамжин олон нийтэд хүрч, гадаадынхан ч сонирхож байна. Соёлын биет бус өвийн шууд нэвтрүүлгээр дамжин өвлөн уламжлагчдын амьд тоглолтыг үзэх, цахим худалдааны платформ дээрээс өөрт таалагдсан соёлын биет бус өвийн соёлын бүтээлүүд худалдан авах, соёлын биет бус өвийн цахим музейг онлайнаар үзэх гээд интернэтээр дамжуулан соёлын биет бус өвийг ойлгож, хайрлах хүн улам бүр нэмэгдэж байна.

       Онлайн борлуулалт бий болов

- Манай Хэнань нутгийн соёлын биет бус өвийн эд зүйлс үзэсгэлэнтэй, хөгжилтэй, амттай, үнэхээр мода болж байна гэж 06-р сарын 10-ны өдөр Хэнань мужийн Наньян хотын Жефан талбайн “Хэнань соёлын биет бус өвийн бараа бүтээгдэхүүний худалдаа” үзэсгэлэнгийн ордонд богино хэмжээний видео бичлэг хийдэг нэг хүн онлайнаар дамжуулан үзэгчдэд янз бүрийн биет бус соёлын өвийн зүйлсийг танилцуулж, хүмүүсийн анхаарлыг татан, захиалга авч байлаа. Мөн энэ өдөр Хэнань мужийн 2023 оны "Соёл, байгалийн өвийн өдөр" сэдэвт соёлын биет бус өвийн сурталчилгаа, үзэсгэлэнгийн гол арга хэмжээ Наньян хотод нээлтээ хийсэн юм. Эдгээр уламжлалт урлаг, гар урлал, соёл, бүтээлч бүтээгдэхүүний 83 төлөөлөх эд зүйлс нь үзэсгэлэн хэлбэрээр газар дээрх болон онлайн борлуулалтыг нэмэгдүүлэхэд түлхэц болсон юм.

Богино хэмжээний видео, шууд нэвтрүүлэг хөгжсөнөөр соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид шинэ арга замаар уламжлалт ур чадвараа харуулж байна. Ингэснээр соёлын биет бус өвийн сэтгэл татам байдлыг илүү олон хүн ойлгох боломжтой болсон. Энэ нь мөн борлуулалтын шинэ зах зээлийг нээж өгсөн юм. Жишээлбэл, угалзан хээтэй алтан урлалын соёлын биет бус өвийн залгамжлагч Хэ Чинрү богино хэмжээний видео платформ дээр жил гаруйн хугацаанд 2.3 сая шүтэн бишрэгчтэй болж, 200 мянга гаруй гар урлалын бүтээгдэхүүн борлуулсан  байна.

Саяхан гарсан "2023 оны Douyin /тик ток/ цахим худалдааны соёлын биет бус өвийн хөгжлийн мэдээллийн тайлан"-д дурдсанаар өнгөрсөн онд тус тавцан дээр соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын бараа бүтээгдэхүүн борлуулсан хэмжээ нэг жилийн өмнөх мөн үеийнхээс 194 хувиар нэмэгдэж, нэг сая гаруй юаний борлуулалтай соёлын биет бус өвийн уламжлагчдын тоо мөн үеийн адил хугацаанаас 57 хувиар өссөн байна. Гар хийцийн мушгиа боорцог, шаазан аяга, ягаан шавраар бүтээгдсэн цайны сав, угалзан хээтэй алтан урлалын хүзүүний зүүлт зэрэг нь хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл байдаг соёлын биет бус өвийн эд зүйлс юм.

Шанхайн Зам тээврийн их сургуулийн Соёл, бүтээлч байдлын сургуулийн дэд дарга Сью Ке:

- Соёлын биет бус өвийн цахим хэрэглээгээр дамжуулан иргэдийн соёлын биет бус өвд анхаарал хандуулж, соёлын биет бус өвийг хамгаалах, ашиглахад түлхэц болж байна гэж хэлэв.

Мянга мянган айл өрхөд хүрчээ

Саяхан Гуандүн мужийн Хятад жүжиг сонирхогчдын хүрээнд “Гуандүн Хятад жүжгийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тавцан албан ёсоор нээлтээ хийлээ гэсэн нэгэн сайхан мэдээ тархаад байна. Энэ нь Гуандүн мужийн радио, телевиз, интернетийн ХХК-ний Мэйжүө салбар компаний техникийн дэмжлэгтэйгээр 5G, том өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг технологийг ашиглан баригдсан сурталчилгааны тавцан юм.

Линнаны соёлын нэрийн хуудас болсны хувьд Гуандүнгийн Хятад жүжиг нь гоёмсог, хол ойрдоо алдартай бөгөөд олон онцлогт бүтээлүүдийг өвлөн үлдээсэн байдаг. Гуандүн Хятад жүжгийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны тавцан  нээгдсэний дараа энэ нь үсэг бичиг, зураг, видео, аудио зэрэг, түүнчлэн телевиз+ гар утас, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл + шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, онлайн + офлайн хэлбэрээр, Гуандүнгийн Хятад жүжгийг сурталчилж байна. Гуандүнгийн Хятад жүжгийн судалгааны хүрээлэн хариуцсан холбогдох албаны хүн:

- Энэхүү тавцан нь шинэ хэвлэл мэдээллийн эрин үед Гуандүнгийн Хятад  жүжгийг сурталчлах шинэ хэлбэр юм. Энэ нь Хятадын шилдэг уламжлалт соёлын бүтээлч өөрчлөлт, шинэлэг хөгжлийг дэмжих ашигтай оролдлого бөгөөд илүү олон үзэгчдэд "Наньгөү мандарваа"-гийн гоо үзэсгэлэнг мэдрүүлэх болно гэж хэллээ.

Төрийн албаны зөвлөлөөс үндэсний хэмжээний таван багц төслийн нэрсийг зарлаж, Үндэсний соёлын биет бус өвийн 1557 төлөөлөгч чанартай эд зүйлийг шалгаруулсан байна. Үүнд ардын аман зохиол, уламжлалт хөгжим, уламжлалт бүжиг, уламжлалт жүжиг, уламжлалт спорт, зугаа цэнгэл ба акробатик, уламжлалт урлаг, уламжлалт ур чадвар, уламжлалт анагаах ухаан, ардын зан заншил зэрэг төрлүүд багтана. Интернэтийн ачаар соёлын биет бус өвийн эд зүйлс, ялангуяа соёлын биет бус өвийн олон сайхан нарийн зүйлсийг хүн бүр сайн мэддэг болж, мянга мянган айл өрхөд хүрсэн байна. Төвдийн Чян үндэстний Дяолүөгийн үүдэн бүтээх ур мэргэжил, Шаазан урлал, Чэндүгийн лакны урлагийн зураг, Гуандүнгийн Шинши нь цахим цуглуулгын эд зүйлс нээсэн гээд соёлын биет бус өвийн олон олон эд зүйлсийг интернетээс хүмүүс хялбархан харж чадах болжээ.

Чүнчин хотын Гар нэхмэлийн холбооны дарга Читао интернэтийн томоохон ашигтай талуудыг олж харсан байдаг. Тус холбоо нь мужуудын гар урлалын холбоодтой хамтран Баруун хэсгийн гар урлалын нийгэмлэг байгуулж, онлайн худалдаа уулзалтууд зохион байгуулах, олон улсын шууд нэвтрүүлэг зэргийг нээж, уламжлалт соёлын биет бус өвийн гар урлалыг дэлхий даяар түгээн дэлгэрүүлж байна. Читао:

- Ирээдүйд бид илүү олон хүмүүст соёлын биет бус өвийн эд зүйлсийг онлайнаар хэзээ ч, хаана ч үзэж сонирхох боломжоор хангах төдийгүй, үйлдвэрлэх үйл явцад оролцох боломж олгохын тулд виртуал үзэсгэлэн, сурталчилгааны тавцанг бий болгоно гэж хэлэв.

Аялал жуулчлалтай гүнзгий нэгдэх нь

Богино хэмжээний видео ажиллуулдаг Лэтянь Ryan нь орон нутгийнхаа соёлын биет бус өвийг сурталчлах зорилгоор богино хэмжээний видеог ашигладаг юм. Гүйжөүгийн уугуул тэрээр төрөлх нутагтаа ирж, нутаг усаа камерын дурангаар бичиж явна. Тэрээр "Хятадын соёлын биет бус өвийн 100 ур чадварыг тэмдэглэх" нэртэй хүнсний бүтээгдэхүүнийг сурталчлах  богино хэмжээний цуврал видеог онлайн тавцан дээр гаргажээ. Энэ нь улам олон хүнд соёлын биет бус өвийг ойлгож, танин мэдэх боломж олгож, мөн өөрийн төрөлх нутгийнхаа дүр төрхийг түгээн, соёл аялал жуулчлалын нэр хүндийг сурталчилсан юм.

Энэ оны хоёрдугаар сард гаргасан “Соёл, аялал жуулчлалын яамнаас соёлын биет бус өв ба аялал жуулчлалыг гүнзгийрүүлэн нэгтгэх, хөгжүүлэх тухай гаргасан мэдэгдэл”-д: Соёлын биет бус өвийг нэгтгэх нь аялал жуулчлалын үзэсгэлэнт газар, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар,  тосгон, хот хөдөөгийн аялал жуулчлал зэрэг аялал жуулчлалын газруудын соёлын утга учрыг улам баяжуулж, соёлын өвийг улам мэдрүүлж чадна гэж хэлэв.

Одоогийн байдлаар "Соёлын биет бус өв + урлагийн тоглолт", "соёлын биет бус өв + хоол хүнс", "соёлын биет бус өв + өвөрмөц тосгон, суурин"  зэрэг бизнесийн хэлбэрүүд хөгжсөөр байна. Аялал жуулчлалтай гүнзгий нэгтгэж хөгжүүлснээр соёлын биет бус өвийн шинэ, чухал сувгуудыг нээж байна. Шаньдүн мужийн Жинань хотын Соёл, аялал жуулчлалын газраас "Чуаньчэн соёлын биет бус өвийг сурталчлах хүн" сонгон шалгаруулах үйл ажиллагаа зохион байгуулсан юм. Нийгэм нийтээс соёлын биет бус өвийн сонирхогчид, төсөвлөх чадвар өндөр, бие даан богино хэмжээний видео хийж чадах соёлын биет бус өвийн уламжлагч, интернетийн мэргэжилтнүүд, хувийн мэдээллийн хэрэгсэл ажиллуулагч зэрэг нийгмийн хүмүүс ба багууд "Чуаньчэн соёлын биет бус өвийг сурталчлах" үүргийг гүйцэтгэж, өөр өөр үзэл бодол, талбараас эхлэн Чуаньчэнгийн соёлын биет бус өвийг олон нийтэд таниулсан байна.

Бээжин их сургуулийн Хятад хэлний салбарын профессор Жан И-Ү:

- Бид соёлын биет бус өвийг "шинээр" түгээхийн тулд соёл аялал жуулчлалын тухай сайн танилцуулагч, дамжуулагч,  "Интернет +" авьяас чарвартныг сайн ашиглах ёстой. Орон нутгийн соёл, аялал жуулчлалын салбар болон олон фентэй “сүлжээний од” нартай хамтран ажиллахыг уриалж, хот, үзэсгэлэнт газрууд, орон нутгийн түүх, соёлыг сурталчлах, орон нутгийн биет бус соёлын өвийн эд зүйлсийн хөгжүүлнэ гэж хэллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго сэтгүүл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл