solongonews
Бээжингийн И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн
2017-03-31 16:37
Үзэсгэлэнт сайхан Бээжин хот-И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн


Бээжин хотын баруун хойд дүүрэгт байрлах И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн бол Чин улсын хааны зуслангийн ордон юм. Хятад оронд одоод хүрч иртэл хамгийн сайн хамгаалан хадгалж байгаа, хамгийн том, хамгийн бүрэн бүтэн сонгодог цэцэрлэгт хүрээлэн бол энэхүү И Хэ Юань цэцэрлэгт хүрээлэн мөн. 290 га талбайтай энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн нуурын усны талбай нь нийт талбайнхаа дөрөвний гурван хувийг нь эзэлж байгаа юм.

И Хэ Юаний яруу уянгалаг, зураг шиг үзэсгэлэнтэй цэцэрлэгийн урлагт Хятадын алдарт цэцэрлэгийн урлагийн охь содыг шингээж, уулыг түшин нуурын хөвөө дагуулан уран сайхан байршуулжээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнд тоогүй олон ордон харш, тагт саравч, гүүрүүд жигдэрч, энэ бүхнийг уран нарийн, өвөрмөц онцлогтой байгуулсан нь гайхалтай. Уул усны үзэсгэлэнгийн дунд ордон харш жигдэрч, ертөнцийн сайхан зургийг харуулна. Цэцэрлэгт хүрээлэнгийн доторх үзэсгэлэнт цэгийг дөрвөн том хэсэгт хувааж байна. Даруй зүүн ордны доторх хэсэг, өмнө уулын хэсэг, ар уулын хэсэг болон өмнө нуурын хэсэг болно. 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : chinamon.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл