solongonews
Дэлхий дээрх хамгийн том өрөмдлөгийн хөвөгч тавцанг турших гэж байна
2017-03-20 11:43
Хятад улс дэлхий дээр хамгийн томд тооцогдох “Цэнхэр халим I” нэртэй өрөмдлөгийн хөвөгч тавцанг барьж ашиглалтад оруулсан тухай мэдээллээ.

Хөвөгч тавцан 200 мянган тонн жинтэй бөгөөд талбай нь бараг хөл бөмбөгийн талбайтай дүйцэхүйц аж. Тавцан дээрх өрмийн төхөөрөмж нь далайн ёроолын 3658 метрийн гүнд хүрэхээс гадна газрын хөрсөнд 15 240 метрийн гүнд өрөмдлөг хийх хүчин чадалтай.  

“Цэнхэр халим”-ыг Өмнөд Хятадын тэнгист өрөмдлөг хийх зорилгоор барьсан байна. Учир нь энэ бүс нутаг дахь газрын тосны ордууд гурван мянган метрийн гүнд байх магадлалтай аж.

Хөвөгч тавцанг 700 сая ам.долларын өртгөөр барьсан бөгөөд туршилт хийсний дараа 4 дүгээр сард арилжааны зорилгоор ашиглаж эхлэх бололтой.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл