Кирибати дахь Хятадын элчин сайдын яам 15-нд Хятадын иргэд Кирибатид визгүй нэвтрэх журам албан ёсоор хэрэгжиж байгааг баталсан тухайгаа мэдэгдлээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоогоос эхлэн Кирибатид аялал жуулчлал, богино хугацааны айлчлал хийхээр явдаг дипломат, албан болон энгийн паспорт (6 сараас дээш хугацаагаар хүчинтэй) эзэмшиж буй Хятадын иргэд Кирибатид визгүй орж, гарах боломжтой болсон бөгөөд 12 сар тутамд 90 хоногоос илүүгүй хугацаагаар Кирибатид байж болох болсон байна.
Хэрэв нэг удаад 30-аас дээш хоног Кирибатид байх шаардлага гарвал тухайн газрын Цагаачлалын товчооноос 60 хүртэл хоног байх хугацаагаа сунгуулах хүсэлтээ гаргах хэрэгтэй.
Кирибати дахь Хятадын элчин сайдын яам Кирибати улсад визгүй зорчих журам одоогоор зөвхөн Кирибатид ирж аялал жуулчлал, богино хугацааны айлчлал хийх Хятадын иргэдэд тохиромжтой болохыг сануулав. Кирибатид ажил, хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ хийх зэрэг бусад зорилготой Хятад иргэд визийн холбогдох төрлийг урьдчилан хүссэн өргөдөл гаргах шаардлагатай бөгөөд зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг Кирибатид хийвэл шийтгэл хүлээх болно гэж анхааруулсан байна.
