solongonews
Хятад улс 2.3 сая гаруй 5G харилцаа холбооны суурь станц байгуулжээ
2023-01-12 10:42
Хятад улс 2.3 сая гаруй 5G харилцаа холбооны суурь станц байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар Хятад улс 2.3 сая гаруй 5G харилцаа холбооны суурь станц байгуулсан тухай 11-нд Бээжин хотноо болсон Үндэсний аж үйлдвэр, мэдээллийн ажлын чуулганаас мэдээлсэн байна.

Сүүлийн жилүүдэд Хятад улс мэдээллийн шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, 5G, гигабит оптик сүлжээ, аж үйлдвэрийн интернэт гэх мэт салбарын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, дижитал эдийн засаг, бодит эдийн засгийн гүнзгий интеграцчлалыг дэмжихэд хүчин чармайлтаа нэмэгдүүлж байна.

2023 онд харилцаа холбооны дэд бүтцийн бүтээн байгуулалтыг уялдуулан хөгжүүлэх, 5G болон гигабитийн оптик сүлжээ байгуулах ажлыг эрчимжүүлэн, "өргөн зурвасын хүрээ" байгуулах ажлыг эхлүүлж, 6G технологийн судалгаа, хөгжүүлэлтийг цогцоор нь дэмжих бодлого, арга хэмжээг танилцуулна гэж Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Жинь Жуанлүн чуулганы үеэр танилцуулсан юм. Үүний зэрэгцээ Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам аж үйлдвэрийн интернэт технологийн систем, стандарт систем, хэрэглээний системийг сайжруулж, 5G салбарт виртуал хувийн сүлжээ байгуулахыг дэмжинэ. Харилцаа холбооны бизнесийн зах зээлийн хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох, аппликейшнуудын бүхэл бүтэн үйл явц, гинжин хэлхээний засаглалыг бэхжүүлж, хувийн мэдээлэл, хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлнэ. Мөн сүлжээний болон мэдээллийн аюулгүй байдлын баталгаажуулалтын чадавхыг сайжруулж, аюулгүй байдлын салбарын шинэчлэл, хөгжлийг хурдасгах зэрэг цаашдын ажлынхаа тухай танилцуулсан байна.

Зохиогч: ЖАН ШИНЬШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл