Амьдрал дээр ихэнх хүн компьютер дээр ажиллах буюу урт хугацаагаар гар утсаа харж суудаг. Ингэснээр хүний нүд хамгийн ихээр ядардаг бөгөөд нүд хуурайшиж, өвддөг. Эдгээр зовиурыг гэрийн нөхцөлд хамгийн хялбар бөгөөд хямдхан арга бол даруй халуун жин тавих юм.
Нүдэн дээрээ халуун жин тавихын ач тус:
Халуун жин тавих нь цусны эргэлтийг дэмжиж, цусыг цэвэршүүлэх, нүдний хавдрыг бууруулж, өвдөлтийг намдааж чаддаг хэмээн Хятад эмнэлэг үздэг. Орчин үеийн Европ эмнэлэгт халуун жин тавихын гол зорилго нь судсыг өргөсгөж, өвдөлтийг намдааж, цусны эргэлтийг сайжруулж, цусны солилцох явцыг түргэсгэнэ гэж үздэг байна. Нүдэндээ халуун жин тавих нь нүдний цусны эргэлтийг сайжруулж, нүдний ядаргааг тайлах бөгөөд нүд нь хэт их хуурайшдаг хүмүүст маш их ач тусаа өгдөг байна. Доор нүдэндээ халуун жин тавих энгийн аргыг сонирхуулж байна.
1. Хуурай халуун жин тавих арга. Халуун усны сав болон халуунд тэсвэртэй лонхонд ус савласны дараа цэвэрхэн алчуураар гадуур нь боож бэлдэнэ. Жин тавихад хэрэглэх ус 40 хэм орчим (Анхаарах зүйл: Халууны хэмийг тохиромжтой байлгаж, түлэгдэхээс сэргийлэх хэрэгтэй.) байвал зохино. Өдөрт хоёр удаа, 15-20 минутын хугацаатай тавих хэрэгтэй.
2. Нойтон халуун жин тавих арга. Цэвэр алчуурыг 7-8 см өргөнтэй нугалж, алчуураа халуун усанд хийнэ. Хэсэг хугацааны дараа алчуураа базаж авна. Нүдээ аниад алчуураа зовхин дээр тавина. Халууны хэмийг анхаарах хэрэгтэй. Өдөрт хоёр удаа, 15-20 минутын хугацаатай тавих хэрэгтэй. Үүнээс гадна халуун усаа аяганд хийж, усны уураар ч нүдээ утаж болно.
