Шинэ Зеландын Өмнөд арлын сурагчид хятад хэлээр өрсөлдөж байна
2021-06-15 10:33
Шинэ Зеландын “Хятад хэлний гүүр” Хятад хэлний ур чадварын тэмцээний Өмнөд арал дахь тэмцээн 06-р сарын 13-ны өдөр Кристчурч хотод болж өнгөрлөө.

Шинэ Зеландын Өмнөд аралд болсон “Хятад хэлний гүүр” тэмцээн нь “Миний хятад хэл сурсан түүх” сэдвээр зохиогдсон ба тэмцээний үеэр оролцогчид Хятад хэл, Хятадтай хэрхэн холбогдсон түүхээ ярилаа. Өмнөд арлын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн нийт 20 сурагч Хятадаар илтгэл хийх, асуулт хариулах, авьяас чадвараа үзүүлэх зэрэг хэлбэрээр тэмцээнд өрсөлдсөн бол 12 оролцогчийг шалгаруулан, 08 дугаар сарын 08-ны өдөр болох Шинэ Зеландын “Хятад хэлний гүүр” шигшээ тэмцээнд оролцуулахаар болов.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
