solongonews
Монгол Улсаас түүхий нефть дахин импортолж эхэллээ
2020-06-18 16:08
Монгол Улсаас түүхий нефть дахин импортолж эхэллээ.

117 тонн Монгол Улсын түүхий нефть ачаалсан 3 том ачааны машин 06-р сарын 17-ны өдөр Өвөр Монголын Зүүн хадавч боомтоор халдваргүйжүүлэлт болон хилийн хяналт шалгалтыг дамжин хил нэвтэрсэн байна. Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш анх удаа Монгол Улсын түүхий нефтийг импортолж байгаа явдал юм.

Хилийн чанадаас халдвар зөөвөрлөгдөн орохыг урьдчилан сэргийлэх зорилгоор хил нэвтэрсний дараа дүрэм тогтоолын дагуу битүүмжилсэн хамгаалалтын арга хэмжээ авч, Монголын талын жолоочийн биеийн халууныг хэмжиж,бичиг баримтыг нь шалгаж баталгаажуулан, нефть зөөвөрлөдөг хоосон ачааны машиныг солин жолоодуулж, хамтарсан хяналт шалгалтын бүс дээр буцаадаг байна. Хил гаалийн мэргэжилтнээс нефть ачсан машиныг халдваргүйжүүлэлт хийсний дараа Хятадын жолооч дотогш зөөвөрлөдөг юм байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : ТАЛЫН ДУУ ХООЛОЙ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл