Ли Кэчян: Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцыг байгуулах бол 10 +3-ын хамтын ажиллагааны стратегийн чухал зорилтын нэг юм. Хятадын тал энэ удаагийн хурал нийтлэг ойлголтод хүрч, бүс нутгийн интегралчлалыг дэмжин, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцын бүтээн байгуулалтад эерэг дохио өгөхийг хүсэж байна гэжээ.
Энэ онд 10+3 хамтын ажиллагааг эхлүүлсэн 20 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд Ли Кэчян АСЕАН-ны 10 орны удирдагчид, Японы ерөнхий сайд Абе Шинзо, БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нартай хамт энэ удаагийн хуралд оролцлоо. 20 жилийн турш, 10 + 3 хамтын ажиллагааны механизм байнга сайжирч, хамтын ажиллагааны салбар улам бэхжин, Азийн бүс нутгийн хүрээн дэх хамгийн бүрэн төгс, үр дүн хамгийн ил тод хамтын ажиллагааны механизмын нэг болж, Зүүн Азийн хамтын цогц байгуулах, Зүүн Азийн хамтын ажиллагааг ахиулах чухал зам суваг болсон юм. Ли Кэчян: Өдгөө, дэлхийн эдийн засгийн хандлага сайн, дэлхийн худалдаа дахин сэргэж байна. Хятад, Япон, Хятад Өмнөд Солонгосын харилцаа сайжирч байна. Энэ нь 10+3 хамтын ажиллагаанд шинэ боломж авчирсан ч дэлхийн эдийн засгийн байдал тэнцвэргүй, даяаршил ба худалдааны ивээх үзлийн сэргэх хандлагад нөлөөлж, бүс нутгийн халуун цэгүүдийн асуудлыг орхигдуулан, бидэнд маш их сорилт авчирч байна. Энэ удаагийн хурал нийтлэг ойлголтоо төвлөрүүлэн, бүс нутгийн хөгжлийн интегралчлалыг дэмжин, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц байгуулахад эерэг дохио өгч, бүс нутгийн ард түмэн, дэлхий нийтэд үр өгөөж хүртээхийг хүсэж байна гэж онцолжээ.
Ли Кэчян: Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцын бүтээн байгуулалтад "нэг зорилго"-ыг баримтлах санаачилгыг Хятад улс дэвшүүлж байна. Тухайлбал бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг ахиулж, нэгдсэн болон хамтын хөгжлийг биелүүлнэ. "Хоёр зарчим"-ыг баримтална. Тухайлбал АСЕАН-ы төв статусыг баримталж, нэгдсэн журмаар зөвшилцөн, нээлттэй хүртээмжтэй байх, талуудын ашиг сонирхлыг харгалзсан "АСЕАН-ы арга хэлбэр" байх ёстой. "Гурван давхаргын хамтын ажиллагаа"-г урагшлуулна. Тухайлбал 10+3-ын хамтын ажиллагаагаар гол зам болгож, АСЕАН болон Хятад, Япон, БНСУ-ын 10+1-ийн 3 хэсгийн хамтын ажиллагаагаар үндэс суурь болгон, Хятад, Япон, БНСУ, Ланьцанжян мөрөн, Меконг мөрөн, АСЕАН-ы зүүн бүсийн хөгжлийн нутаг зэрэг дэд бүсийн хамтын ажиллагаагаар нөхвөр болгож, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг эрүүл тогтвортой замналаар замнуулна гэжээ.
Тэрээр хэлэхдээ: Дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэд бүтцээр холбох сүлжээ байгуулна. "Зүүн Азийг дэд бүтцээр холбох ерөнхий төлөвлөгөө" гаргаж, эх газар, тэнгис, агаар, интернетийн нэгдмэл байдлыг ахиулна. Бүс нутгийн банк санхүүгийн аюулгүй сүлжээг бий болгож, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сан, Азийн банк санхүүгийн хамтын ажиллагааны холбооны үүргийг гүйцэд бадраана. Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, Аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, аялал жуулчлалын амар хялбар, аюулгүй, таатай орчныг бүрдүүлнэ.
10+3-ын хамтын ажиллагааны 20 жилийн ойг тохиолдуулж, ирээдүйд чиглэн, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогцын бүтээн байгуулалтыг урагшлуулна гэж хуралд оролцсон удирдагчид илэрхийлэв. Японы ерөнхий сайд Шимнзо Абэ хэлэхдээ:
"Пропрессизм болон даяаршлын эсрэг чиг хандлагын эсрэг арга хэмжээ авч, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тогтвортой, найдвартай байдлыг баталгаажуулан, 10+3 орнууд санхүүгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь маш чухал. Ялангуяа Чимайн санаачилгын олон талт механизм болон 10+3 орнуудын макро эдийн засгийн судалгааны газрын үүргийг бүрэн дүүрэн ашиглах ёстой.”
БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлсэн үгэндээ: "1997 онд бид Азийн санхүүгийн хямралын эсрэг арга хэмжээ авах хамтын ажиллагааг эхлүүлснээс хойш “10+3” нь бидний хоорондын нэгдэл хамтын ажиллагааг харуулсан байна. Өнөөдөр “10+3” -ын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж, худалдааны ивээх үзэл зэрэг эрсдэл сорилтыг зохицуулах хэрэгтэй байна гэжээ.
Хуралд оролцсон удирдагчид “10+3” хамтын ажиллагааг урагшлуулах гэсэн Хятадын санаачилгыг дэмжиж, механизмын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлж, дэд бүтэц, худалдаа хөрөнгө оруулалт, банк санхүү, технологийн инноваци, хүмүүнлэг зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, дэд бүтцээр бүрэн хэмжээнд холбогдож, бүс нутгийн энх тайван, хөгжлийг ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн өдрийн хурлаар “10 + 3-ын удирдагчдын хүнсний аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай мэдэгдэл”, “10 + 3 орнуудын хамтын ажиллагааны 20 жилийн ойд зориулсан Манилагийн тунхаг”-ийг баталсан байна.
