Хятад, Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны Эрээн хот дахь чуулга уулзалт болон APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн хэвлэлийн бага хурал 9 дүгээр сарын 17-ны өдөр болсон байна.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал энэ удааийн чуулга уулзалт нь “Нэг бүс нэг зам” санаачилгын боломжийг түшиглэж, худалдааны туршилтын бүсийг бүтээн байгуулснаар үл барам чуулга уулзалтын дагуу APEC-ийн жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хил дамнасан цахим худалдааны дээд хэмжээний уулзалтыг анх удаа Эрээн хотод зохион байгуулж байгаагаар онцлог боллоо.
Чуулга уулзалтад амьд хонь, ургамлын тос, сүүн бүтээгдэхүүн зэрэг арилжаа худалдааны 23 гэрээнд гарын үсэг зурж, 6 тэрбум 500 сая юаньд хүрсэн байна. Үзэсгэлэн худалдаанд хувцас, цахилгаан бараа, гэрийн тавилга, эм эмнэлгийн тоног төхөөрөмж, машин зэрэг 1000 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн борлуулж, 60 сая гаруй юанийн бараа бүтээгдэхүүн зарагдаад байна.
