solongonews
Олон улсын марафон гүйлтийн тэмцээн
2019-05-05 21:02
2019-Үхай нуурыг тойрсон олон улсын марафон гүйлтийн тэмцээн

Үхай нуурыг тойрсон олон улсын марафон гүйлтийн тэмцээн 05-р сарын 05-нд Өвөр Монголын Үхай хотод нээлтээ хийлээ.   

Энэ удаагийн тэмцээнийг Хятадын Хөнгөн атлетикийн холбоо, ӨМӨЗО-ы Спортын товчоо, Үхай хотын Ардын засгийн газраас санаачлан, Өвөр Монголын Марафоны Ассоциац, Үхай хотын Соёл, спорт аялал жуулчлал радио телевизийн товчооноос хамтран зохион байгуулав.

Тус тэмцээнд  тамирчид бүтэн марафон(42.195км), хагас марафон(21.0975км), мини марафон (5км) зэрэг гурван төрлөөр өрсөлдөв. Хятад улсын дотоодын 31 аймаг, ӨМӨЗО, шууд харьяат хот болон Америк, Герман, Нидерланд, Япон, Кени, Этиоп, Малайз зэрэг улс орноос хүрэлцэн ирсэн нийт 10 мянга гаруй тамирчид оролцсон байна.

H2274 дугаарт олон улсын тамирчин хагас марафонд тэргүүлэв.

M002 дугаарт олон улсын тамирчин бүтэн марафонд тэргүүлэв

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Үхай нэгдсэн хэвлэл мэдээлэл
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл