solongonews
NASA ангараг дээрх орон сууцны дизайны өрсөлдөөн зохион байгуулав
2018-08-03 10:25
NASA ангараг гарaг дээрх хүн төрөлхтний орон сууцны 3D дизайны өрсөлдөөнийг саяхан зохион байгуулсан байна.

NASA-гаас шигшээ уралдаанд оролцох 5 багийг 2019 оны хаврын улирлаас өмнө их бага нь дизайны зураг төсвийн 1/3 болох 3D загварыг хийж бүтээх хэрэгтэй хэмээн шаардсан байна. Тус өрсөлдөөний ялагч 2 сая aм.долларын шагнал хүртэх болно.

Энэхүү өрсөлдөөнд дэлхийн 18 баг оролцож, NASA болон Иллинойс мужийн Брэдлигийн их сургууль хамтран ажиллаж, шигшээ уралдааны 5 багийг шалгаруулсан байна. NASA-гийн шаардлагын дагуу ангараг дээрх орон сууц нь хамгийн багадаа нэг мянган хавтгай дөрвөлжин фут талбайтай байх ёстой бөгөөд 4 хүн нэг жил амьдрахад хангалттай байх хэрэгтэй. Үүний зэрэгцээ ангараг гарaгт амьдрах машин тоног төхөөрөмжид зориулсан орон зай байх ёстой гэсэн байна. Мөн энэхүү орон сууц нь угсрахад хялбар, наад зах нь хүн төрөлхтөн ангараг гарaг дээр хүрмэгч шууд ашиглаж болохоор бүтээх хэрэгтэй аж.

- Хүн төрөлхтөн тун удахгүй ирээдүйд ангараг дээр очих нь мэдээж. Гэсэн хэдий ч энэхүү үйл ажиллагааны хамгийн их саад нь хүн төрөлхтөн оршин суухад тохиромжтой дэд бүтцийн бүтээн байгуулалт болно хэмээн NASA-гийн шинжлэх ухаантан Jim Green танилцуулсан байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл