solongonews
Хятад, АСЕАН хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна
2021-09-12 20:50
Хятад, АСЕАН хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна

 

?

 18 дахь удаагийн Хятад-АСЕАН-ны экспо, Хятад-АСЕАН-ы бизнес ба хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт 10-нд "Газар тэнгисийн шинэ зам суваг, шинэ боломжуудыг хуваалцаж, Хятад-АСЕАН-ы хувь заяаны хамтын цогцыг хамтдаа байгуулна" гэсэн уриан дор Нань Нин хотод эхлэв. Халдварын дайралтад өртсөн дэлхий дахинд Хятад болон АСЕАН хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа эерэг мэдээлэл цацаж, бүс нутгийн эдийн засгийн сэргэлтийн үндэс суурийг бэхжүүлэхийг ахиулсан байна.

    Түүхэн шинэ эхлэл дээр зогсож, дараагийн 30 жилд хоёр талын найрсаг харилцааг улам нягтруулахыг ахиулахаар Хятад улс хичээх болно. Ирээдүйд чиглэж, Хятад улс АСЕАН-тай стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, тахлын эсрэг, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг эртхэн хэрэгжүүлэхийг ахиулж, "Бүс ба зам"-ыг хамтдаа чансаатай байгуулж, стратегийн нэн дээд түвшний түншлэлийг бий болгож, тус бүс нутгийн хөгжил цэцэглэлийн сайн байдлыг хамтдаа сайтар хамгаалах болно.

     Зөвхөн зүрх сэтгэлээсээ нөхөрлөж байж л урт удаан хугацаанд үргэлжлэх болно. Хятад улс харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын үүрэг хариуцлага, хамтын засаглалын нийтлэг нээлттэй байдлыг тууштай сайжруулж, АСЕАН-ыг багтаасан дэлхийн бүх улс орнуудад илүү их зах зээл болон боломжоор хангах болно. Харилцан ашигтай, харилцан итгэлцсэний үндсэн дээр Хятад-АСЕАН-ы хамтдаа хожсон хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, бүс нутгийн эдийн засгийн сэргэлт тэрчлэн дэлхийн эдийн засгийн хөгжилд тогтвортой түлхэц өгөх болно гэдэгт найдаж байна.  

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл