solongonews
Түүхийн салбарын эрдэмтэн судлаачид семинар зохиов
2020-09-02 21:02
Түүхийн салбарын эрдэмтэн судлаачид семинар зохион байгууллаа.

    "Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх" онлайн семинар 09-р сарын 01-ний өдөр  Бээжин, Москва хотод нэгэн зэрэг боллоо. Энэхүү семинарыг Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Хятадын Түүхийн судалгааны хүрээлэн болон Оросын Түүхийн Нийгэмлэг хамтран "Түүхийн сургамжийг авч, энх тайвныг эрхэмлэн дээдэлж, сайн сайхан ирээдүйг цогцоолё " сэдвээр зохион байгуулсан байна.

    Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч Ше Фүжань, БНХАУ-аас ОХУ-д суугаа элчин сайд Жан Ханьхүй, ОХУ-ын түүхийн нийгэмлэгийн дарга Нарышкин, ОХУ-аас БНХАУ-д суугаа элчин сайд Денисов нар семинарт оролцон видео хэлбэрээр үг хэллээ.

    Ше Фүжань:

- Хятад, Оросын ард түмэн хамтран урагшилж, Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын үр бүтээмжээ шуурхай хамгаалж, дэлхийн энх тайван хөгжлийг дэмжинэ гэсэн байна.

    Хоёр орны түүхийн салбарын 20 орчим эрдэмтэн судлаачид Японы түрэмгийллийг эсэргүүцэх Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны үйл явц, түүхийн ач холбогдол зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, бүтээлч санал санаачилгууд дэвшүүллээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хятадын төв радио телевиз
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл