solongonews
Чинь Ган Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал Виторинотой уулзлаа
2023-04-04 09:18
Чинь Ган Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал Виторинотой уулзлаа

        Чинь Ган 04-р сарын 03-ны өдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Ерөнхий захирал Виторинотой уулзлаа.

Чинь Ган:

- Өнөөдөр дэлхийн цагаачлалын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлагатай байна. Олон улсын хамтын нийгэмлэг нь шилжин суурьшигчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, олон талт хамтын ажиллагааг чандлан сахиж, шинж тэмдэг, үндсэн шалтгаан аль алиныг нь цогцоор нь шийдвэрлэхийн төлөө тууштай байх ёстой. Хятад улс цагаачлалын менежмент зэрэг салбарт Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай бодит хамтын ажиллагааг идэвхтэй судлахад бэлэн байна.

Виторино дэлхийн нүүдлийн засаглалд Хятад улс эерэг үүрэг гүйцэтгэж байгааг өндрөөр үнэлж, Дэлхий дахины хөгжлийн санаачилга, Дэлхий дахины аюулгүй байдлын санаачилга, Дэлхий дахины соёл иргэншлийн санаачилгыг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжиж байгаагаа илэрхийлээд, Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл