solongonews
Гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээ
2018-04-23 10:15
Гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээ боллоо.

   V удаагийн “Хятад, Монголын залуучуудын найрамдлын ой”-д мод суулгах арга хэмжээ болон гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээ 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-ны өдрүүдэд Ордос хотын Далад хошууны Энхбай экологийн үлгэр жишээ бүсэд болсон юм.

Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музейн үүдэнд

Энэ сарын 22-ны өдөр болсон гадаад оюутнууд Энхбайтай танилцах арга хэмжээний хүрээнд ӨМИС, ӨМБИС, ӨМХААИС-ийн 80 гаруй гадаад оюутан Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музей, Энхбайн хүлэмжийн тариалан, Тэмээн хяруулын хүрээлэнтэй танилцсан байна.

Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музейд

Энхбайн өнгөрсөн ба өнөөдөр

Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музейн дэргэд

Энхбайн Цөлийн шинжлэх ухааны музейд оюутнууд цөлжилтийг хориглосон Энхбайн амжилттай туршлагууд, үр бүтээлтэй танилцсан бол Энхбайн хүлэмжийн тариаланд цөлийн дундах хүлэмжинд тариалсан эко жимс ногооноос амсан, Энхбайн ажилчдын хөдөлмөрийн үр бүтээлтэй танилцсан байна.

Хүлэмжийн тариаланд

Шинэ жимс амсаж буй нь

Тэмээн хяруулын хүрээлэнд

 

Тэмээн хяруулын өндгөөр хийсэн урлагийн бүтээлийг сонирхож буй нь 

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл