solongonews
Хятадын зах зээлийн борлуулалтын өсөлт сайн байна
2023-07-18 10:44
Хятадын зах зээлийн борлуулалтын өсөлт эхний хагас жилд сайн байна.

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 17-ны өглөө хэвлэлийн бага хурал хийж, энэ оны эхний хагасын эдийн засгийн байдлыг танилцуулав.

Оны эхний хагас жилд Хятадын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт борлуулалт 227588 тэрбум юаньд хүрч, 8.2 хувиар өсөж, эхний улирлаас 2.4 хувиар илүү хурдтай өссөн байна. Бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн байршлын дагуу хотын өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны борлуулалт 197532 тэрбум юань болж, 8.1 хувиар өссөн байна; Хөдөө орон нутгийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны борлуулалт 3,005,6 тэрбум юаньд хүрч, 8.4 хувиар өссөн байна. Хэрэглээний төрлөөр бараа бүтээгдэхүүний жижиглэн худалдааны борлуулалт 203259 тэрбум юань болж, 6.8 хувиар өссөн; Катерингийн орлого 2.432.9 тэрбум юань байж, 21.4 хувиар өссөн байна.Үндсэн амьжиргааны бараа бүтээгдэхүүний борлуулалт тогтвортой өсөж, хувцас, гутал, малгай, нэхмэл болон үр тариа, тос, хүнсний бүтээгдэхүүний жижиглэн худалдаа товлосон хэмжээнээс 12.8 хувь, 4.8 хувиар тус тус өссөн байна. Шинэчлэгдсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт маш хурдацтай нэмэгдэж, алт, мөнгө, үнэт эдлэл болон спорт үзвэрийн бараа, гоёл чимэглэлийн жижиглэнгийн борлуулалт товлосон хэмжээнээс 17.5 хувь, 10.5 хувь, 8.6хувиар тус тус өссөн байна. Хятадын Үндэсний онлайн худалдааны борлуулалт 7.162.1 тэрбум юань байж, 13.1 хувиар өссөн байна. Тэдгээрийн дотор биет барааны онлайн худалдааны борлуулалт 6.062.3 тэрбум юань байж, 10.8 хувиар өссөн үзүүлэлт байх бөгөөд хэрэглээний барааны нийт жижиглэнгийн борлуулалтын 26.6 хувийг эзэлж байна. 06-р сард өргөн хэрэглээний барааны жижиглэн худалдааны нийт борлуулалтын 3.1 хувийг эзэлж, сар бүр 0.23 хувиар өссөн байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл