solongonews
2019 Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэн өндөрлөв
2019-02-25 21:04
2019 Гуанжөүгийн аялал жуулчлалын үзэсгэлэн өндөрлөв

Гурав хоног үргэлжилсэн Гуанжөүгийн олон улсын аялал жуулчлалын 27-р үзэсгэлэн энэ сарын 23-нд Гуанжөүд өндөрлөж, үзэсгэлэнг давхардсан тоогоор 182 мянган тусгай үзэгчид, жуулчид оролцсон байна.

55 улс орон, бүс нутгийн 1042 аж ахуйн нэгж энэ удаагийн аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцож, олон улсын аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд оролцсон хэмжээ 68 хувьд хүрснээс Финлянд, Венесуэл, Иран, Монгол, Фижи 5 орон анх удаагаа оролцсон байна.

Хятадын "Бүс ба зам" санаачилгын стратегийн хамтын ажиллагааны түншийн хувь, энэ удаагийн үзэсгэлэнгийн гол зочин орон Шри Ланка соёлын, аялал жуулчлалын баялаг эх сурвалж, дээд зэргийн бүтээгдэхүүн үйлчилгээг уялдуулсан нь Хятадын жуулчдад ихэд таалагдсан байна. Энэ оны эхний хагас жилд Руанда, Монгол хоёр орноос шууд Гуанжөү хүрэх агаарын нислэг нээнэ. Мөн, ОХУ-ын Сибирийн агаарын тээвэр ч зуны улирлын нислэгийн ээлжээ нийтэлж, Гуанжөүгээс Иркутск болон Новосибирск хүрэх шууд нислэг нээх юм байна.

Олон улсын хамтын ажиллагаанаас гадна, дотоодын 11 мужийн 30 гаруй хотын бизнесменүүд Гуанжөүгийн олон улсын аялал жуулчлалын энэ удаагийн үзэсгэлэнд оролцжээ. Дараагийн үзэсгэлэн 2020 оны 02-р сарын 20-22-нд болно.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл