solongonews
Хятадын эмэгтэйчүүдийн байр суурь, ба түүний өөрчлөлт
2014-05-28 16:34
Эмэгтэйчүүдийн бүлэг нь ихэнхдээ нэгэн зүйлийн соёлын тэмдэг болж, хамтын ой санамжийн нэгээхэн хэсэг болдог. Үүний зэрэгцээ энэ бүлэг хүмүүс бас нийгмийн эдийн засгийн үйлдвэрлэл, нийгмийн бүтэц, үнэ цэнийн үзлийн өөрчлөлтийг харуулж байна.

Эмэгтэйчүүдийн бүлэг нь ихэнхдээ нэгэн зүйлийн соёлын тэмдэг болж, хамтын ой санамжийн нэгээхэн хэсэг болдог. Үүний зэрэгцээ энэ бүлэг хүмүүс бас нийгмийн эдийн засгийн үйлдвэрлэл, нийгмийн бүтэц, үнэ цэнийн үзлийн өөрчлөлтийг харуулж байна.

1949 онд Шинэ Хятад улс байгуулагдсаны дараа, “Эрэгтэй эмэгтэй ижил тэгш”, Эмэгтэйчүүдэд эрх чөлөө олгох” нь нийтэд дэмжигдсэн сурталчилгааны уриа болж, “Эмэгтэйчүүд хагас тэнгэрийг өргөх” нь нэг эриний уриа болов. 
  Эрэгтэй эмэгтэй ижил тэгш байхын нэгэн чухал үзүүлэлт бол ажил эрхлэлт юм. Шинэ Хятад улс байгуулагдсан нь Хятадын эмэгтэйчүүдийг хэдэн мянган жил уламжилсан гурван дагалт дөрвөн журмаас чөлөөлж, гэрээсээ гарч нийгмийн амьдралд өргөнөөр оролцох боломж нээж өгсөн. Өөрчлөлт нээлтийн дараах эдийн засгийн өөрчлөлт болон хотжилтын үйл явц нь Хятадын хөдөө тосгоны эмэгтэйчүүдийн “Эрэгтэйчүүд ажил хөдөлмөр хийж, эмэгтэйчүүд гэрээ сахиж суудаг” уламжлалыг өөрчилж, ихэнх эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хамт хотод хүрч ажил хөдөлмөр эрхлэх нь нэмэгдэж, энэ байдал нь өнгөрсөн зууны ерээд оны сүүлч үеэр улам идэвхтэй болсон байна. 
   2009 оны 2-р сарын 27-ний өдөр шинэ Хятад улсын хоёр дахь “Эмэгтэйчүүдийн ногоон баримт бичиг” хэвлэгдэж, Хятад улсын хэмжээний эмэгтэйчүүдийн холбооны бага хурал Бээжинд хуралдав. Энэхүү ном 2006-2007 онд Хятадын ижил хүйстнүүдийн тэгш эрх болон эмэгтэйчүүдийн хөгжилд гарсан таатай өөрчлөлт болон асуудлуудыг ил тод болгон, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн бэрхшээлийг  чухалчлан анхаарч, ажилд орох, хувиараа бизнес эрхлэх нөхцөл байдал сайжирсныг тэмдэглэжээ. Хятад улсын ихэнх мужид эмэгтэй орлогч мужийн даргатай байдаг ба Хятадын хэмжээний хотын даргын нийгэмлэгт эмэгтэй хотын дарга, эмэгтэй орлогч хотын дарга 500 гаруй байж, нийгэмлэгийн бүх гишүүний 10%-аас дээшихийг эзэлсэн байдаг. Эдгээр нь Хятад улсын улс төрийн салбарын чимэглэл болсон ба бас Хятадын эмэгтэйчүүдийн улс төрийн байр суурийг харуулав. 
  Шүүх болон хууль тогтоомжийн хувьд, шинэ Хятад улс эмэгтэйчүүдийн эрх ашгийг батлах, ижил хүйстний тэгш эрхийн хууль, дүрэм, тогтолцооны бүтээн байгуулалтыг ахиулах зэрэг цуврал арга хэмжээг боловсруулсан ба “БНХАУ-ын эмэгтэйчүүдийн эрх ашгийг батлах хууль”-г 1992 онд батлан хэрэгжүүлж,  2005 онд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлтийн дагуу засгийн газраас олон төрлийн тодорхой хууль, дүрэм журам, бүс нутгийн хууль дүрэм болон засгийн газрын бүх салбарын захиргааны журмыг багтаасан хуулийн системийг бий болгосон байна. 
 Хэрвээ чөлөөлөгдсөний дараа хүйсийн хоорондын ялгаанаас эрх тэгш байдал руу замнасан нь Хятад улсын нийгмийн  чухал хөгжлийн чиглэл гэж ойлговол өөр нэг чиглэл нь эмэгтэйчүүд ижил хүйстний тэгш эрхийг хөөцөлдөхийн зэргээр өөрийгөө эрж, судлахаар хичээж байгаа юм.  Энэ нь өөрчлөлт нээлтийн дараа улам тодорхой болжээ. Өнгөрсөн зууны наяад оны сүүлчээр, өмнө нь эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь, амьдралын үнэ цэнэд мэдэгдэхүйц их өөрчлөлт гарч, “Эмэгтэйчүүд”-ийн бүлгийн утга учир болон хүйстний нийгмийн хандлага нь нийгэмд шинээр тайлбарлагдах болоод байна. 
Өөрчлөлт нээлтийн дараа зах зээлийн эдийн засгийн доор эмэгтэйчүүд мундаг том хэрэглэгчийн бүлгээр тодорч, сүүлийн арван жилд Хятадын хэмжээний бүх газрын гоо сайхны салон, fashion хэрэглээ, хувцасны дэлгүүр зэрэг нь маш түргэн хөгжив. Өнгөрсөн зууны наяад оны үеэр “Шанхайн хувцас загвар” гэх хэдхэн загварын сэтгүүл байсан бол одоо “ELLE”, “Рүй Ли”, “fashion”, “Хотын гэрийн эзэгтэй” зэрэг олон эмэгтэйчүүдэд зориулсан сэтгүүлүүд нэмэгдэж, мөн Сү Хү, Шинь Лан зэрэг нэрт хэвлэл мэдээллийн веб сайтууд ч эмэгтэйчүүдэд зориулсан булан гаргасан байна. Эмэгтэйчүүдийн бие сэтгэл, оюун санаа ердийн хэлэгддэг нийтийн fashion болон “Мэдрэмж”-д хөтлөгдөж, эмэгтэйлэг шинж чанар нь олон нийтийн дунд тархсан гоё сайхны хандлага болсон байна.
  Эмэгтэй зохиолчийн сүүлийн арван жилд хэвлүүлсэн зохиол бүтээл ихээхэн нөлөөтэй болсон ба нийгмийн анхааралд хүрсэн эмэгтэй зохиолч олширсон байна. Тэдний нөлөө зөвхөн уран зохиолын ертөнцөөс гадна телевиз, радио зэргийг багтаасан нийтийн хэвлэл мэдээллүүд ч “Эмэгтэй уран зохиолын өрнөлт” гарах болов. 
 Хүйсийн хоорондын ялгаанаас эрх тэгш байдал руу замнасан нь эмэгтэйчүүд феодалын нийгмээс чөлөөлөгдсөнийг харуулж байгаа юм. Хэдийгээр энэ зам нь урт удаан, бэрхшээлтэй боловч өнгөрсөн 60 жилд Хятадын нийгэм энэ талд маш их амжилт гаргасан байна. Эмэгтэйчүүдийн сургалт боловсрол, ажил эрхлэлт, улс төр болон нийгмийн оролцоо ихээхэн дээшлэхийн зэрэгцээ нийгмийн баталгааны тогтолцоо ч улам төгөлдөржсөн байна. 
Эмэгтэйчүүдийн ухамсар дээшлэхийг дагаад Хятадын эмэгтэйчүүд зөвхөн улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд харилцаа холбоотой болж, Азийн эмэгтэйчүүд, Хятадын эмэгтэйчүүдийн оюун ухааны чадварт чөлөөлөхөөр чармайж явна. 60 жилийн өгсөж уруудсан цаг үед, Хятадын эмэгтэйчүүд гэр бүл, ажил үйлс, хайр сэтгэл, секс зэрэг өөрийнхөө эзлэх байр суурийн талаар урьд өмнө байгаагүй алдагдал, төөрөгдөл тохиолдож байлаа. Гэвч өөрийгөө чөлөөлөх, нийгмийн эрх тэгш байдлыг эрэлхийлэх, соёлын мэдлэгийг дээшлүүлэх тал дээр зогсолтгүй хичээн урагшилна. 


 
                                                                                                                                                     Ирэлт: solongo.net.cn
                                                                                                                                                     Найруулагч: Шинэцэцэг

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл