solongonews
Халиутын тал дахь “Хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг”
2017-12-14 12:19
Баяннуур хотын Урьдын дунд хошууны Улаанмөчрийн хамт олон 11-р сарын 29-ний өдөр Онгон сууринд очиж, ХКН-ын ХIХ их хурлын үзэл санааг ухуулан тайлбарлахын хамт малчид, тариачдад уран сайхны тоглолт сонирхуулав.

   

        Тус Улаанмөчир 1962 оны 11-р сард байгуулагдан Өвөр Монгол орны 14 дахь Улаанмөчир юм. 55 жилийн турш бүх зүрх сэтгэлээрээ ард түмэнд үйлчлэн, соёл урлагийн “Ард түмэнд үйлчлэх, Социалист үйлчлэх” чиглэл“ цэцэг бүрийг зэрэг дэлгэрүүлж, эрдэмтэн бүрийг чөлөөтэй ярилцуулах ”Чиглэл" болон амьдралд ойртох, ард түмэнд ойртох, бодитойд ойртох” зарчмаар үндэстний соёл урлагийн шим тэжээлийг тасралтгүй суралцаж, өргөн уудам Урьдын тал нутаг дээр идэвхтэй ажиллан, өвөл зуныг ялгалгүй халуун хүйтнийг хайхралгүй “Тал нутгийн хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг”-ийн шилдэг дүр төрх болон уламжлалаа бадруулав. Улмаар соёл урлагийг хөдөө орон нутаг, цэргийн хуаран, уурхай, сургуулиар түгээж, хил хязгаарын үндэстний цөөнхийн бүс нутгаар ард түмний соёлын амьдралыг баяжуулан тухайн орон нутгийн эдийн засгийн хөгжил, нийгмийн дэвшил, үндэстний эв нэгдэл, соёлын хөгжил цэцэглэлтэд идэвхтэй хувь нэмэр оруулсан байдаг.

1962 онд анх байгуулагдахад малчдын дундаас ирсэн бага, дунд сургуулийн соёлын хэр хэмжээний нийт есөн хүнтэй байлаа. 1963 онд 13 хүнтэй болж , Хөххотод очин Өвөр Монгол орны Улаанмөчрийн боловсролын ангид 3 сар суралцаад малчин түмэнд үйлчлэх урлагийн замаа эхлүүлэв. 1964 оны Өвөр Монгол орны Улаанмөчрийн хариу мэдүүлэлтийн тоглолтод “Баатар ээж хүүхэн Бээжингээс буцан ирэв ” нэртэй тоглолт нь том шагнал хүртсэн юм. 1974 онд ӨМӨЗО-ны 4 хошууч Улаанмөчрийн нэгээр сонгогджээ. 1978 оны 10-р сард энэхүү Улаанмөчрийн жүжигчид Цэнгэлд Өвөр Монголын урлагийн багтай хамт баруун Африкийн гурван улсад айлчлал хийв. 1979 оны 4-р сард тус Улаанмөчрийн гишүүн Бадам Хятад улсын залуучуудын төлөөлөгчдийн багийн хамт Япон улсад айлчлан тоглолт хийсэн юм.

Нам засгийн хүчтэй дэмжлэгээр, өргөн олон малчид, тариачдын хайр халамжаар тус улаанмөчир 50 гаруй гишүүнтэй болж, тоног төхөөрөмжөө шинэчлэн, уран бүтээлчдийн боловсролоо улам дээшлүүлэн үндэстний соёл урлагийн хөгжил цэцэглэлд хувь нэмрээ оруулсан байна. Хагас зууны туршид энэхүү Улаанмөчир хөдөө орон нутгаар 6000 гаруй өдөр хүрч, 5500 гаруй талбай (удаа) тоглолт гарган, нэг сая гаруй километр зам аялж, 2 сая гаруй ард түмэнд үйлчилсэн ба 4 улс оронд, мөн Хятад улсын дотоодын 30 гаруй муж, хотоор тойрон явж тоглолт хийсэн байна.

Найруулагч: Х.Арвинтал
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл