Ус унд бол иргэдийн амьжиргааны нэг чухал асуудал юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн Эрээн хотын Намын хороо, Засгийн газар Бээжингийн Ketai Xingda өндөр технологийн ХК-ийн ус цэвэршүүлэх мэргэжилтнүүдийг урьж, Эрээн хотын усны нөөцийн ус цэвэршүүлэх байгууламжийг шинэчилснээс хотын иргэдэд “Аюулгүй усны чанарын стандарт”-д хүрсэн ус хангах болжээ. Усны чанар, ялгаруулалтыг хослуулсан давхар зорилгод хүрсэн бөгөөд "Иргэдийн амьжиргааг баталгаажуулах хамгийн бодит, хамгийн үр дүнтэй ажил болж, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй сайн сайхан амьдралын хэрэгцээ шаардлагыг илүү сайн хангаж, иргэдэд аз жаргал, аюулгүй байдлыг таниулж, илүү найдвартай, илүү тогтвортой байдлыг бий болгож өгсөн байна.
Тус төсөл нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сард барилгын ажлаа эхлүүлж, нийтдээ 80 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, найман сарын турш үргэлжилсэн барилгын ажил дууссаны дараа бүх төсөл амжилттай явагдаж 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр албан ёсоор ашиглалтад оржээ. Одоогоор өдөрт 30,000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай бөгөөд усны чанарын хяналт нь БНХАУ-ын "Ундны усны эрүүл мэндийн үндэсний стандарт"-д нийцсэн байна. Энэхүү төсөл нь Эрээн хотын Намын хороо, Засгийн газраас хотын иргэдэд бэлэглэсэн хамгийн том бэлэг болно.
