Аялал жуулчлалын хөгжлийн төлөө хамтдаа
2016-12-29 11:00
Бээжин, Тяньжинь, Хэбэй, Өвөр Монгол зэрэг 4 муж орон 12 дугаар сарын 28-ны өдөр “Бээжин, Тяньжинь, Хэбэй, Өвөр Монгол аялал жуулчлалын стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.
Ёслолын дараа Өвөр Монголын “2016 Улаанхад • Мэйрэн Гуу олон улсын мөс цасны IV наадмын нээлт болжээ.
Наадмын нээлтийн үеэр цанын баазад морин хуур, монгол бүжиг зэрэг урлагийн үзүүлбэр, цанаар гулгах мэргэжлийн үзүүлбэр, хүүхэд багачуудын цанаар гулгах үзүүлбэр зэрэг арга хэмжээ зохион байгуулагдсан байна. Мөн цанын баазад монгол онцлогтой цасан хүн хийсэн нь аялагчдын сонирхлыг татжээ. Энэ удаагийн Мэйрэн Гуу олон улсын мөс цасны наадам нь 2017 оны 3 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд шинэ жил, цагаан сар зэрэг баяр дурсгалын өдрүүдээр чухал арга хэмжээ зохион байгуулах аж.







Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://inews.nmgnews.com.
Дэлгэрэнгүй үзэх
