solongonews
Ли Кэчян Индонезийн ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзав
2018-05-08 10:40
Ли Кэчян Индонезийн ерөнхийлөгчийн хамт сэтгүүлчидтэй уулзав.

Орон нутгийн цагаар 05-р сарын 07-нд Хятадын Төрийн  зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Богор дахь Ерөнхийлөгчийн ордонд Индонезийн  ерөнхийлөгч Жоко Видодотой хэлэлцээ хийж, дараа нь хамтдаа сэтгүүлчидтэй уулзсан  байна.


Ли Кэчян хэлэлцээний үр дүнг өндрөөр үнэлээд, энх  тайван, хөгжлийн замыг баримтлан, хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль, зарчмын  дагуу, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах ёстой гэж  хоёр тал санал нэгтэй үзэж байна. Дэлхийн эдийн засгийн гол цогцын хувьд, Хятад,  Индонез хамтдаа хүчин зүтгэж, дэлхийн эдийн засгийн сэргэх үйл явцыг ахиулан,  чөлөөт худалдаа, түүний дүрэмд журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог  хамгаалж, худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалыг дэмжих ёстой хэмээн  онцоллоо. 


Ли Кэчян: Хятад, Индонез харилцан ашигтай хамтын  ажиллагааны асар их нөөцтэй учраас харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтын  ажиллагааны зарчмын дагуу, харилцан итгэлцлээ улам бэхжүүлж, хоёр орны харилцааг  байнга шинэ түвшинд хөгжүүлэх ёстой. Хятадын тал Индонезийн“Бүс нутгийн  ерөнхийлсөн эдийн засгийн хонгил”-ын бүтээн байгуулалтыг эрчтэй дэмжиж,  Индонезийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжиж, боомт, далайн эргийн эдийн засаг, боловсруулах аж үйлдвэр, “Хилийн чанад дахь агуулах”-ын бүтээн байгуулалт  зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар хайн хэлэлцэх болно. Хятадын засгийн  газар Хятадын аж ахуйн нэгжийг дайчлан, зах зээлийн дүрэм журмын дагуу Индонезод  хөрөнгө оруулалт хийхийг дэмжихэд бэлэн байна хэмээн  онцолжээ. 
Тэрээр: Хятад, АСЕАН бол хувь заяаны хамтын цогц.  АСЕАН-тай тогтоосон харилцаагаа Хятадын тал дээд хэмжээнд чухалчилдаг.  Хятад-АСЕАН стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 15 жилийн ой энэ онд тохиож  байна. Хятад-АСЕАН-ы харилцаанд Индонез илүү бүтээлч үүрэг гүйцэтгэж,  Хятад-АСЕАН-ны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ. 
Жоко Видодо: Би ерөнхий сайд Ли Кэчянтай баялаг  агуулгатай хэлэлцээ хийлээ. Хоёр орны бүх талын стратегийн түншлэлийн харилцаа  бол харилцан ашигтай, хамтдаа хөгжих, бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван  тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой хэмээн хоёр тал санал нэгтэй үзэж  байгаа. Хятад бол 1 тэрбум 300 сая хүн амтай, зах зээлийн асар их нөөцтэй их  гүрэн билээ. Хятад улстай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэхэд Индонезийн тал бэлэн байна. Өнгөрсөн 50 гаруй жилийн турш, АСЕАН-ы  тус бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжилд оруулсан хувь нэмрийг хоёр тал  өндрөөр үнэлж байна. АСЕАН-Хятадын хүрээнд хоёр орны хамтын ажиллагааг  эрчимжүүлэхэд Индонезийн тал бэлэн байна хэмээн  онцолжээ.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Засгийн Газрын албан ёсэы сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл