solongonews
Эммануэль Макрон тавдугаар сарын 14-нд ажлаа хүлээж авна
2017-05-09 21:57
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Эммануэль Макроны тангараг өргөх ёслол ирэх Ням гаригт /2017.05.14/ болно гэж одоогийн Ерөнхийлөгч Франсуа Олланд зарлалаа.

   Парис хотноо болсон Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 72 жилийн ойд зориулсан арга хэмжээн дээр үг хэлэхдээ Франсуа Олланд ийнхүү зарласан байна.

Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нийт 11 хүн өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд “Урагшаа” хөдөлгөөний тэргүүн Эммануэль Макрон, “Үндэсний фронт- намын Марин Ле Пен тунан үлдсэн юм. Хоёр дахь шатны санал хураалтаар Эммануэль Макрон 65,82 хувийн, Марин Ле Пен 34,18 хувийн санал авсан.

Эдүгээ 39 настай Эммануэль Макрон нь Францын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч болж байна.

Францын Дотоод хэргийн яамны мэдээгээр энэ удаагийн сонгуульд огт бөглөөгүй, эсвэл буруу тэмдэглэгээ хийсэн саналын хуудас ихээр гарч иржээ. Санал хураалтад орсон нийт сонгогчийн 25.38 хувь нь хэний ч төлөө санал өгөлгүй, хоосон хуудас хайрцагт хийжээ.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : news.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл