solongonews
2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган
2020-09-15 09:27
2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган

    2020 оны дэлхийн дижитал эдийн засгийн чуулган болон ухаалаг үйлдвэрлэлийн 10 дахь удаагийн үзэсгэлэн 09-р сарын 11-ний өдөр Жэжянь мужийн Ниньбө хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд нээгдсэн байна. Тус үзэсгэлэн 5G ба их өгөгдөл, аж үйлдвэрийн интернэт, ухаалаг үйлдвэрлэл, ирээдүйн ухаалаг амьдралын шинэ технологи, шинэлэг бүтээгдэхүүнийг хүмүүст таниулах зорилготой.

Үзэсгэлэн 20000 метр квадрат талбайд нийт дөрвөн танхимд онлайн болон бодит хэлбэртэйгээс гадна форум, уулзалт, үзэсгэлэн, дижитал эдийн засаг, ухаалаг хотын туршлагын өдөрлөг, судалгааны үр дүнгийн танилцуулга зэрэг арван цуврал сэдэвтэй байх юм байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : АРДЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл