Өндөр технологийн ололт амжилтын үзэсгэлэн худалдаа гарлаа
2019-11-13 21:20
Хятадын олон улсын өндөр технологийн ололт амжилтын үзэсгэлэн худалдаа гарлаа.

21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй Хятадын олон улсын өндөр технологийн ололт амжилтын үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Хятадын Шэньжэнь хотноо боллоо.
"Булангийн бүсийн хамтдаа бүтээн байгуулж, гар холбон шинийг санаачлах" гол сэдвийн хүрээнд болж буй энэ удаагийн үзэсгэлэн худалдаа нь улсын дотоод гадаадын 3300 гаруй оролцогч, 10 мянга гаруй төслийг татжээ. Энэхүү арга хэмжээнд 100 гаруй улс орон, бүс нутгийн зочид, хөрөнгө оруулагчид, үзэгчид хүрэлцэн ирэх төлөвтэй байна. Мөн оролцогч орнуудын тоо дээд хэмжээнд хүрчээ.


Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
