solongonews
Оросын метрон дахь Хятад соёлын элемент
2021-12-09 17:16
Оросын метрон дахь Хятад соёлын элемент

Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын компаниас гүйцэтгэсэн Москвагийн метроны 3-р уулзварын тойрог замын баруун өмнөд хэсгийг энэ сарын 07-нд ашиглалтад оруулжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Путин метроны нээлтэд видео хэлбэрээр оролцож үг хэлжээ. 2017 оны 1-р сард Хятадын төмөр замын бүтээн байгуулалтын компани Москвагийн метроны 3-р уулзварын тойрог замын баруун өмнө хэсгийг барих тендерт ялсан юм. Уг хэсгийн нийт урт нь 5.4 километр.

Барилгын хувьд метроны гурван өртөө болон есөн хэсэг хонгил замыг байгуулах үүргийг хүлээсэн. ОХУ-ын хувьд метроны төсөл дээр анх удаа Хятад улсын компанитай хамтран ажиллаж байгаа нь энэ юм. Шинээр баригдсан метроны өртөөний дотоод орчны засалд улаан багана, өлзий хээ, үүлэн угалз зэрэг хятадын уламжлалт соёлын элемент шингээж өгсөн нь зорчигчдын нүдэнд байнга тусах аж. Энэхүү төсөл нь  Хятад Оросын нөхөрлөлийн шинэ бэлэг тэмдэг болсон төдийгүй "Бүс ба зам" санаачилгын хүрээн дэх соёлын нэвчилтийг харуулжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл