Энэ жилийн наадмын цар хүрээ өмнөх жилүүдийнхээс улам өргөжин тэлж, бүх орны өнцөг булан бүрээс 130 гаруй оролцогчид бүтээлээ ирүүлсэн бөгөөд олон талын онцлог, ач холбогдолтой наадам болсон юм. Хүндэт зочдоор Монгол Улсын Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Ц.Бавуудорж, МЗЭ-ийн шагналт, ”Болор цом”-ын эзэн яруу найрагч, сэтгүүлч Б.Мягмаржав, сэтгүүлч, яруу найрагч, МЗЭ-ийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, профессор Лханаагийн Мөнхтөр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч О.Цэнд-Аюуш нар уригдаж мялаалгын шүлэг уншлаа. Энэхүү наадам Томчуудын бүтээл буюу Хүүхдийн уран уншлага гэсэн хоёр ангиллаар явагддаг. Бүтээлийн буюу Томчуудын ангиллын хоёрдугаар шатанд 17 яруу найрагч, Хүүхдийн уран уншлагын ангиллын хоёрдугаар шатанд 17 уран уншигч шалгарсан ба нийт 34 оролцогчид шүлгэн хүлгээ сойлоо.

Дашрамд дурдахад, тус наадмын зохион байгуулагч Хөххотын “Алтан хүрд” соёл дэлгэрүүлэх ХХК-ний хамт олон энэ удаад Дундад Улсын Монгол ном, сонин сэтгүүлийн интернэт сүлжээний үйлчилгээний төвийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаа хийсэн нь бас нэгэн онцлог байлаа.

Монгол ном, сонин сэтгүүлийн интернэт сүлжээний үйлчилгээний төвийн албан ёсны нээлт
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Өвөр Монголын Радио телевизийн дэд дэсийн найруулагч, хөтлөгч, Өөртөө Засах Орны “Солонго”, “Сарнаа” шагналт яруу найрагч, хүүхдийн зохиолч П.Өлзийнаран, “Бүүвэй дэлхий” яруу найргийн өдөрлөгийг үүсгэн санаачлагчдын нэг, Өвөр Монголын Зохиолчдын Эвлэлийн бичээч, яруу найрагч А.Алтан-Уул, Өвөр Монголын үндэстний кино орчуулан үйлдэх төвийн дэд дарга, Өвөр Монголын Монгол уран бичлэгтний холбооны дэд дарга, зохиолч, уран бичлэгтэн М.Талаа, Монгол Улсын Зохиолчдын Эвлэлийн Г.Сэр-Одын шагналт яруу найрагч, Өвөр Монголын “Солонго” мэдээллийн төвийн редактор Э.Үржинханд, харин шүүгчдийн ахлагчаар Өвөр Монголын Их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, дэд профессор, утга зохиол судлаач, шүүмжлэгч, яруу найрагч Л.Хасбаатар ажилласан юм. “Бүүвэй дэлхий-2017” монгол тулгатны яруу найргийн наадмын хөтлөгчөөр Өвөр Монголын Одон телевизийн Соёл шинжилгээ сувгийн "Үдшийн зоог" нэвтрүүлгийн хөтлөгч Амаржаргал ажиллалаа.


Монгол Улсын Төрийн соёрхолт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Ц.Бавуудорж

”Болор цом”-ын эзэн яруу найрагч, сэтгүүлч Б.Мягмаржав

МЗЭ-ийн шагналт, хэл бичгийн ухааны доктор, профессор Лханаагийн Мөнхтөр

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч О.Цэнд-Аюуш

Шүүгчдийн бүрэлдэхүүн

Хөтлөгч Амаржаргал
Томчуудын багийн Тэргүүн байр- “Алтан бүүвэй” шагналын эзнээр:
У.Цолмон - “Бодлогошрол” /Ар Хорчин хошуу/
Дэд байр - “Мөнгөн бүүвэйт” шагналын эзнээр:
М.Батбаяр- “Л.Өлзийтөгсийн Үзэхийн хязгаар бүтээлд зориулав”
/Монгол Улсаас ӨМИС-д суралцаж буй оюутан/
С.Мөнхнарс- “Харанхуйд би уйтгарын өнгөөр хардаг” /Баруун Баарин хошуу/
Гутгаар байр - “Хүрэл бүүвэйт” шагналын эзнээр:
Я.Балжинням /Ар Хорчин хошуу/ ,
Г.Батхуяг /Баруун Үзэмчин/
Ч.Насандалай /Баарин Баруун хошуу/
Шилдэг байр:
Т.Шинэном /Баруун Үзэмчин хошуу/
Болор-Эрдэнэ /Баруун Баарин хошуу/
Тодбилиг /Сөнид Зүүн хошуу/
Ренчинванжил /Баарин Баруун хошуу/
Гялбаа /Өвөр Монголын Багшийн Их сургууль/
Х.Сонор /Хөлөнбуйр/
Э.Түмэнжаргал /Монгол Улс/
Алтанбулаг /Шулуун хөх/
Уудам /Онгинууд/
Сандүүрэн /Ар Хорчин/
Хүүхдийн багийн Тэргүүн байр буюу “Алтан бүүвэйт” шагналын эзнээр
Бүжидмаа /Шулуун хөх хошуу/
Дэд байр -“Мөнгөн бүүвэйт” шагналын эзнээр:
Эрхцэцэн /Хөххот/
Аятай /Шулуун хөх/
Гутгаар байр буюу “Хүрэл бүүвэйт” шагналын эзнээр:
Намуухан /Эрээн хот/
Яруу /Хөххот/
Халин /Зарууд/
Шилдэг байранд:
Аминаа /Шулуун хөх/
Дүүлэн /Шилийнхот/
Аяаран /Баруун Баарин хошуу/
Аснаа /Бугат/
Ануужин /Баруун Баарин хошуу/
Мишээл /Шинэ Барга Зүүн хошуу/
Дүүлэн /Зүүн Үзэмчин/
Хайрхан /Хөххот/
Ялна /Ордос хотын Хангин хошуу/
Хайраа /Хөххот/








Э.ҮРЖИНХАНД
