Хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн боллоо
2024-03-18 10:37
Хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн боллоо.

Хятадын Сансар судлалын газар 03-р сарын 17-нд мэдээлэхдээ, мөн өдөр сарыг тандах төслийн 4-р шатны "Чюэчяо-2" реле буюу дамжуулах хиймэл дагуул болон "Чанжэн-8" Яо-3 зөөгч пуужин нь Вэньчан сансрын хөөргөх төвд техникийн бүсийн холбогдох ажлыг гүйцэтгэсэн байна. Өдгөө хиймэл дагуул болон зөөгч пуужингийн цогцолборыг босоогоор нь хөөргөх бүсэд зөөвөрлөн хүргэж, ойрын өдөр тохиромжтой цагт хөөргөхөөр төлөвлөж байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
