Чинээлэг амьдрал тэмцэл зүтгэлээс ирдэг. "Чинээлэг нийгмийг" биелүүлэх нь Хятадын иргэн бүрийн хүсэл тэмүүлэл, эрэлхийлэл байсаар ирсэн. Энэ жил бол Хятад улс бүх талаар чинээлэг нийгмийг цогцлон байгуулж, ядууралтай эрс шийдэмгий тэмцэх эцсийн жил болно. Хятад улсын баруун өмнө бүсэд байрлах Юүньнань муж нь Хятад улсын ядууралтай тэмцсэн гол бүс нутгийн нэг юм. Одоогоор Юүньнань мужийн иргэд бүгд хичээн чармайж ядууралтай тэмцэж байна. Намар цагтай хөл нийлүүлэн бид хот хөдөө орон нутаг, тариалангийн газраар явж Юүньнань мужийн иргэдийн амьдралтай танилцсан.

Юйши хотын Да-Инжегийн хүмүүст өгсөн хамгийн анхны сэтгэгдэл бол айл бүхэн тансаг орон сууцтай, жил бүр олз омогтой, үүдэндээ сургуультай “Юүньнань нэгдүгээр тосгон” хэмээгддэг.
Да-Инже нийгэм дүүрэг нь Юүньнань мужийн Юйши хотын Хүнта дүүрэгт байрлах ба 600 гаруй жилийн түүхтэй тосгон төдийгүй Хятадын хөдөөгийн нийтлэг хөгжил цэцэглэлтийн загвар юм.
Өнөөдөр тус тосгон 2-р аж үйлдвэрлэлийг багасгаж, 3-р аж үйлдвэрлэлийг хөгжүүлэн, шинэ хэлбэрийн аж үйлдвэрийн замаар замнаж байна. Энэ нь Да-Инже нийгэм дүүргийн шинэчлэлийн “шинэ” сонголт, өөрчлөлт хөгжлийн “шинэ” эхлэл болсон байна.

Бид 09-р сарын 22-ны өдөр Да-Инже нийгэм дүүрэгт хүрсэн. Хүсэл тэмүүлэлтэй, хийж бүтээхийг зорьдог “Юүньнань нэгдүгээр тосгон”-ы иргэдийн хэлсэн үг хийсэн үйл бүхэн нь амьдралын “шинэ” өөрчлөлтүүдтэй холбоотой байлаа.
Да-Инже нийгэм дүүргийн намын дарга, нийгэм дүүргийн оршин суугчдын зөвлөлийн дарга Чэнь Баорүн: - Өөрчлөлт, хөгжлийн цаг болжээ
Хамтын эдийн засгийг бэхжүүлэх нь хөдөө орон нутгийг хөгжүүлэх чухал эхлэл юм. Өөрчлөлт шинэчлэлээс хойш Да-Инже нийгэм дүүрэг нь намын байгууллагуудын дагуу намын гишүүний удирдлагаар иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэх явцад хамтдаа хөгжин цэцэглэлтийн арга замыг эрэлхийлж, социалист шинэ хөдөөг хамтдаа байгуулж байна.
Хамтын эдийн засгийн ололт амжилтыг хэн хуваалцах вэ? Мэдээж энгийн хүмүүс.
Хамтын эдийн засгийн өсөлтийг даган хүмүүсийн амьдрал илүү сайжрав. Хамгийн ил тод харагдаж буй нь байшин барилга.
Амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Да-Инже нийгэм дүүрэг нь иргэдийн орон сууцыг хоёр удаа шинэчлэн зассан байна. 2012 оноос 2016 оны хооронд иргэдийн орон сууцыг хоёр дахь удаа засан шинэчлэхээр дамжин хүн бүрд ногдох орон сууцны талбай 80 хавтгай дөрвөлжин метрт хүрсэн байна.
Хамтын эдийн засгийн хурдацтай хөгжил нь олон нийтийн шинэчлэл, хөгжлийн ололт амжилтыг хуваалцахад бат бөх материаллаг үндэс суурийг тавьсан юм. Нийгэм дүүрэг нь “Хүүхэд багачууд боловсрол хүмүүжилтэй, өвгөд хөгшид асрамжийн газартай, өвчин анагаах эмнэлэгтэй” гэсэн зорилгодоо аажмаар хүрч чадсан.
Хотжилтын шинэ чиг хандлага, хөдөөгийн хөгжлийн шинэ чиглэлийг даган Да-Инже нь “өөрчлөлт”, “хөгжил” хийсээр байна. Бид аж үйлдвэрээ алдахгүй, хөгжлийн зам шугамаар газрын нөөцийг эрчимтэй нэгтгэж, худалдааны гудамжинд баригдаж буй аз жаргалтай хотхон төслийн ажилд зориулан, гуравдугаар аж үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлнэ.
Миний ойлгож байгаа чинээлэг амьдрал нь зөвхөн хүүхэд настайчуудыг халамжлах явдал биш, мөн хөдөө орон нутгийг сэргээн хөгжүүлэх жишээч чигийг бий болгож, “Юүньнань нэгдүгээр тосгон”-ыг жуулчдын ирэх дуртай мөн амьдрахыг хүсдэг газар болгон өөрчилнө.

Да-Инжегийн Жүншинь бага сургуулиас тэтгэвэрт гарсан багш Хуан Шинбан: - Өтлөх насаа баяр жаргалтай өнгөрүүлнэ
Би цаг зав гарвал хоёр утаст хуур, хөгжмийн нотоо үүрэн хорооллын амрах газарт найзуудтайгаа хуур татдаг. Энэ жил 79 настай, Да-Инже нутгийн уугуул иргэн. 70 гаруй жилийн турш тус тосгоны оршин суугчдын амьдрал цэцэглэн хөгжиж, аз жаргалтай амьдарч байгааг би нүдээрээ харсан.
Өөрчлөлт нээлт хийхээс өмнө Да-Инжегийн хүн олонтой газар нутаг бага, ам хүнсний үйлдвэрлэл бага, хүмүүс ихэвчлэн хангалттай хоол хүнсгүй, жижиг жаахан байранд амьдардаг байлаа. Тосгоны охид амьдрал ахуй сайтай өөр нутагт морддог учраас тосгоны эрчүүдэд эхнэр олдохгүй байсан.
Өөрчлөлт нээлт хийснээс хойш Да-Инже нь намын уриалгыг идэвхтэй хүлээн хамтын аж ахуйг тасралтгүй хөгжүүлж, иргэдийн амьдрал сайжирч, гэр бүлийн маргаан зөрчил ч багассан байна.
Бид хуучин байшингаас шинэ байшинд нүүн орсон, шинэ байшин маань уужуу сайхан, нам гүм, ногоон байгууламжтай орчин бидэнд маш тухтай санагддаг.
Миний ойлгож буй чинээлэг амьдрал бол тэтгэвэрт гарсныхаа дараа найзуудтайгаа хамт дасгал хийх, шатар тоглох, дуу дуулах зэргээр өтлөх насаа баяр баясгалантай өнгөрүүлэх явдал болно.

Хүйлүн халуун рашааны соёл амралтын газрын дэд дарга Цэн Юйпин: - Маш олон хүн халуун рашаанд ирэхийг хүсэж байна
Хүйлүн халуун рашаан соёл амралтын газар нь Да-Инже нийгэм дүүргийн 4A зэрэглэлийн үзэсгэлэнт газар, 2017 онд шинэчилж дууссанаар өдөрт 200 орчим хүн үндсэндээ тогтвортой ирж байна.

Шинээр тохижуулсан амралтын газар нь олон олон амрах өрөө, рашаанд орох онгоц хийж, цахим уншлагын танхим, кино телевизийн танхим, хүүхдийн тоглоомын талбай, шатрын өрөө, рашаан сувилал, биеийн тамирын заал гэх мэт янз бүрийн газруудыг байгуулж, мужийн дотор болон гаднын жуулчдыг хүлээн авч байна.
Да-Инже нийгэм дүүрэг нь ирээдүйд аялал жуулчлалын үйлс ба гуравдугаар аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлнэ.

Ажиллуулж буй явцад үйлчлүүлэгчид нь байгууламж, тоног төхөөрөмжийн талд олон янз, бүрэн бүтэн эсэхэд маш их анхаардаг гэдгийг бид олж мэдсэн. Хэрэглээний үзэл баримтлал тасралтгүй өөрчлөгдөж байгаа тул хүмүүс өндөр чанартай аялал жуулчлалын бүтээгдэхүүн худалдан авах сонирхол нэмэгдэж байна. Дараа нь хурлын төв, зочдын өрөөний талбай байхаар үндсэн барилгыг дахин шинэчлэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Вэнь Дэмэй зэрэг олон улсын брэндүүдийг оруулах нь менежмент, үйлчилгээг илүү өндөр түвшинд хүргэх болно. Ирээдүйд бид өөрсдийн зочид буудлын менежментийн компанийг байгуулж, орон нутгийн ажилчдыг илүү ихээр сургах болно.
Миний ойлгож буй чинээлэг амьдрал гэдэг бол оршин суугчид сард нэг удаа эсвэл амралтын өдрүүдэд хүүхдүүдтэйгээ хамт халуун рашаанд орох явдал болно. Бид илүү олон хүнийг Да-Инже нийгэм дүүрэгт татан авчирч, халуун рашааны соёл амралтын газрыг тасралтгүй сайжруулж, орон нутгийн хөгжилд туслах болно.

Юүньнань Юйши хотын Шүйсүн цаасны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хэлтсийн дарга Хэ Жиньчүнь: - Би маш чинээлэг амьдарч байна
Манай үйлдвэр 1988 онд байгуулагдсан, 1989 оны 08-р сарын 27-ны өдөр энд ажилд орсон.
Тэрээр анх үйлдвэрлэлийн хэлтэст операторчноор ажиллаж байгаад өнгөлгөөний үйлдвэрт хагалах ажил буюу цахилгаанчнаар ажиллаж, дараа нь цахилгаанчин багийн ахлагч, тоног төхөөрөмжийн хэлтсийн дэд даргаар ажилласан байна.
Би олон жил үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг харлаа. Нэг зүйл надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Үйлдвэр нь Хятад улсын өнгөлгөөний машин ашиглаж байсан. Тухайн үед 5 хүн хоёр машин ажиллуулж чаддаг байсан бөгөөд өдөрт үйлдвэрлэдэг хагас боловсруулсан цаас нь ердөө 400 килограмм байв. 1994 оны эхээр үйлдвэр нь Италиас Сай Лүди брэндийн 1 хэвлэх машин оруулж, тэр нь зөвхөн 2 хүн ажиллах шаардлагатай бөгөөд өдөрт 7-8 тонн хагас боловсруулсан цаас хийх боломжтой болсон.
Тухайн үед олон улсын тэргүүлэгч технологи бүхий энэхүү машин нь бүтээгдэхүүний чанарыг эрс сайжруулсан байна. Дэвшилтэт ашиглалт, менежмент, засвар үйлчилгээний талаарх мэдлэгийг эзэмших нь бидэнд илүү их шаардагдаж байсан тул үйлдвэр нь "суралцах" уур амьсгалыг бүрдүүлсэн.
Үйлдвэрийн үр ашиг улам бүр сайжирч, миний ажил ч тогтвортой болон цалин хөлс ч хүрэлцээтэй боллоо. Гэрийнхэнтэйгээ ойрхон, ажиллах орчин нөхцөл ч сайн байсан нь үнэхээр азтай явдал юм.
Миний ойлгож буй чинээлэг амьдрал гэдэг нь таны эрхэлж буй ажил мэргэжил танай гэр бүлд аз жаргалтай амьдрах боломжийг олгох явдал болно. Өдөр бүр надад маш их итгэл зориг төрдөг. Би маш чинээлэг амьдарч байна.

Да-Инже нийгэм дүүргийн аж ахуйн нэгжийн ажилтан Шинь Баоюүнь: - Миний хувьд хамгийн аз жаргалтай зүйл нь том байшинд нүүн орсон явдал болно
Сүүлийн хэдэн жилд миний хувьд хамгийн аз жаргалтай зүйл тохиосон нь том байшинд нүүн орсон явдал болно. 1985 оноос өмнө ихэнх иргэд шороон гэр, өвсөн гэрт амьдарч, хүн бүрд ногдох орон сууцны талбай 8 хавтгай дөрвөлжин метр ч хүрэхгүй байсан. Хожим нь тосгоны иргэдийн байшинг анх зассан шинэчилж өгснөөр иргэд тоосгон байшинд амьдарч, хүн бүрд ногдох орон сууцны талбай 50 хавтгай дөрвөлжин метр болон нэмэгдсэн байна. 2010 онд Да-Инже нийгэм дүүрэг нь 1.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаар орон сууцны хоёр дахь удаагийн засан шинэчлэлт хийж, хүн бүрд ногдох орон сууцны талбай 80 хавтгай дөрвөлжин метрт хүрчээ.
Бодлогын дагуу оршин суугчид хуучин байшингуудыг ижил хэмжээтэй шинэ байшингуудаар сольж болно. Мөн илүүдэл талбайг барилгын төслийн өртгөөр нөхнө. Миний одоогийн 3 давхар байшинг өөрийн хуучин байшингаараа сольсон юм.
Машины зогсоол мөнгө төлөхгүй, орон сууцны удирдлагын мөнгө төлөхгүй, хүүхдийн цэцэрлэг мөнгө төлөхгүй, эмнэлгийн даатгалын талд санаа зовохгүй болсон... Манайх гэр бүлээрээ чөлөөт цагаараа ойрхон явж усанд сэлэн халуун рашаанд ордог. Бас чинжүү, хүнсний ногоо тарьсан байгаа юм. Энэ мөн миний дур сонирхол.
Миний ойлгож буй чинээлэг амьдрал бол хоол хүнс, хувцас хунартаа санаа зовохгүй, хөгширсөн ч асрамжийн газартай болох явдал юм.
