solongonews
10 настай монгол хүү “Удирдлагатай нисэх онгоц” бүтээжээ
2019-07-11 09:53
10 настай монгол хүү “Удирдлагатай нисэх онгоц” бүтээсэн байна

   Өвөр Монголын Шилийнгол аймгийн Сөнид зүүн хошууны монгол үндэстний бага сургуулийн 4 дүгээр оны сурагч Ивээл “Удирдлагатай нисэх онгоц” бүтээж, 07 дугаар сарын 08-ны өдөр болсон Шилийнгол аймгийн дунд сургуулийн сурагчдын спортын тэмцээний нээлтийн үеэр агаарт нисгэн олны мэлмийг мялаасан байна. Ивээл энэ жил 10 настай. Тэрээр:

- Би нисэх онгоцыг маш их сонирхдог. Энэ жилийн 03 дугаар сараас эхлэн сургуулийн “Нисэх онгоцны загвар”-ын ангид суралцсан. Анх удаа ийм том хэмжээний спортын тэмцээнд оролцоод өөрийн бүтээсэн “Удирдлагатай нисэх онгоц”-оо агаарт амжилттай нисгэж чадсандаа маш баяртай байна гэж ярьлаа.

   Тус “Удирдлагатай нисэх онгоц” агаар хүчний ухаан, механикийн ухаан зэргээр үндэслэл болгож, PP, KT хавтсан материалыг эсгэж, цахилгаан машин, цахилгаан тохируулалт, удирдлага зэрэг төхөөрөмжүүд хэрэглэн бүтээсэн байна.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл