Сүүлийн үед "Хятад улсын нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлого 10 мянган ам.долларыг давсан" тухай мэдээлэл онлайн болон офлайн ертөнцөд халуун сэдэв болоод байна.
Манай улсын чинээлэг нийгмийг бүтээн байгуулах амьжиргааны чухал үзүүлэлтүүдийн нэг болох Үндэсний Нийт Орлогын /GNI/ нэг хүнд ногдох хэмжээ Шинэ Хятад улсын эхний үеийн хэдэн арван ам.доллар байснаас өдгөө 10 мянга гаруй ам.доллар болж өсөн, бага орлоготой улс байснаас бага ба дунд орлоготой улс руу шилжиж, дараа нь дунд ба өндөр орлоготой улс болох үсрэлт гарч, ард иргэдийн амьдрал улам цэцэглэн хөгжиж, бүх талаар чинээлэг нийгэмд орох ажил өндөр амжилтад хүрсэн юм.
Гайхалтай үр дүн
10 мянган ам.долларыг давсан нь үнэхээр гайхалтай. Саяхан Санхүү, эдийн засгийн төв комиссын албаны өдөр тутмын ажил хариуцсан орлогч захирал Хан Вэньшю ХКН байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэх хоёр дахь удаагийн хэвлэлийн бага хурлаар нэг хүнд ногдох Үндэсний Нийт Орлогын /ҮНО/ сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж, интернэт хэрэглэгчдийн анхаарлыг татаж байлаа.
Хүн нэг бүрт ногдох ҮНО чухам яагаад хүмүүсийн анхааралд ийнхүү хүрч байна вэ.
Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр "Анхандаа ҮНО-ыг үндэстний үйлдвэрлэлийн нийт өртөг гэж нэрлэж байсан. Тэр нь тухайн улс ба бүс нутгийн бүх оршин суугч нэгжүүдийн тодорхой хугацаанд хүлээн авсан анхны хуваарилалтын орлогын нийт дүнг хэлж байгаа юм"
ҮНО ба Бидний байнга анхаарч байдаг улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) нь эдийн засгийн чухал үзүүлэлт юм. Энэ хоёрын ялгаа: ДНБ нь тухайн улсын эдийн засгийн өсөлт, өөрчлөлтийг голчлон харуулдаг үйлдвэрлэлийн ойлголт юм. Үндэсний нийт орлого нь тухайн улсын орлогын төвшин, макро орлогын хуваарилалтыг голчлон харуулдаг. Тиймээс үүнийг жилийн дундаж хүн амыг тооцож гаргасан хүн нэг бүрт ногдох Үндэсний нийт орлогоор хуваах нь тухайн улсын нэг хүнд ногдох орлогын төвшинг голчлон тусгадаг. Энэ нь манай улсын чинээлэг нийгмийн бүтээн байгуулалтыг хэмжих үзүүлэлтийн нэг юм.
Нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээ 10 мянган ам.долларын босгыг давсан нь ямар түвшинд хүрснийг харуулж байна вэ. Энэ чухам ямар утга агуулгатай вэ.
Босоо байдлаас харахад БНХАУ байгуулагдсан анхны шатанд манай улсын нэг хүнд ногдох ҮНО маш бага төвшинд байсан. 1962 онд зөвхөн 70 ам.доллар байсан бол 1978 онд 200 ам.доллар болсноор шинэчлэл, нээлтийн дараах төвшин нь мэдэгдэхүйц нэмэгдэв. 2010 он болоход манай улсын хүн нэг бүрт ногдох ҮНО 4,340 ам.долларт хүрсэн бол 2019 онд 10,410 ам.долларт хүрч, 1962 онтой харьцуулахад 147,7 дахин өсөж анх удаа 10 мянган ам.долларын тэмдгийг эвдэж, Дэлхийн банкны стандартын дагуу дунд болон өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн байна. 2020 онд манай улсын хүн бүрт ногдох ҮНО 10 мянган ам.доллараас дээш хэвээр байх болно.
Хэвтээ талаас нь харахад манай улсын нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 1962 онд дөнгөж дэлхийн дундаж төвшний 14.6 хувь байсан бол 2018 онд дэлхийн дундаж төвшний 85.3 хувийг эзэлж, 1962 онтой харьцуулахад 70.7 пунктээр өссөн байна. Дэлхийн чансааны хувьд 2000 онд Дэлхийн банкнаас нэг хүнд ногдох ДНБ-ний бүртгэл гаргасан 207 улс орнуудын дунд манай улс дөнгөж 141-р байранд жагсаж байсан бол 2019 онд 192 улс орнуудын дунд манай улс 71-рт жагсаж, 2000 онтой харьцуулахад 70 байраар дээшилсэн юм.
БНХАУ байгуулагдсанаас хойших 70 жилийн хугацааны мэдэгдэхүйц өсөлт буюу дэлхийн харьцуулалтаас харахад Хятад улсын нэг хүнд ногдох ҮНО-ын хэмжээ 10 мянган ам.доллараас давсан нь гайхалтай амжилт юм гэж мэргэжилтнүүд онцолсон байна. Ялангуяа, хүний тооны цар хүрээгээр нь үзвэл 1.4 тэрбум гаруй хүн амтай улсын хүн нэг бүрт ҮНО-ыг ийм хэмжээнд байлгах боломжтой улс орон дэлхийд өөр байхгүй. Түүгээр ч зогсохгүй, энэ бол зүгээр нэг тоо баримт биш, Хятад улсын нэг хүнд ногдох ҮНО-ын өсөлт нь хүмүүсийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд илүү их тусгал олгосон байна.
Оршин суугчдын орлого 2010 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдэв
- Нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого нь 10 мянган ам.доллараас давсан гэж би сонслоо. Улс орны хөгжил улам сайжирч байна. Манай ард иргэд маш их бахархаж байна гэж Жянсү мужийн Яньчэн хотын гангийн үйлдвэрт ажилладаг Вандүн сэтгэл өндөр хэлж байв.
Түүний одоогийн цалин сард 5000 юаниас дээш, нэг жилийн орлого нь 65 мянган юаньтай ойролцоо байгаа ч хүн бүрт ногдох Үндэсний нийт орлогын түвшинд хүрэхгүй гэдэгт эргэлзээтэй буйгаа тооцож сурвалжлагч нарт энэ тухайгаа ярьж байв.
Хүн бүрт ногдох ҮНО 10 мянган ам.долларыг давсан агуу амжилтыг хэсэг хүмүүс магтан сайшааж байгаа ч Вандүн шиг хэсэг хүмүүс учрыг нь төдийлэн сайн ойлгохгүй байв.
Үүнтэй холбогдуулан Бай Жинмин нэг хүнд ногдох ҮНО нь оршин суугчдын өдөр тутмын орлоготой ижил ойлголт биш гэж тайлбарлав. Түгээлтийн үүднээс авч үзвэл макро орлогын хуваарилалтын үндсэн хэсэгт зөвхөн оршин суугчид төдийгүй аж ахуйн нэгж, засгийн газрууд багтдаг. Орлогын хэлбэрийн хувьд хөдөлмөрийн хөлс, үйлдвэрлэлийн цэвэр татвар, үндсэн хөрөнгийн элэгдэл, үйл ажиллагааны илүүдэл зэрэгт тусгалаа олдог. Тиймээс масштабын хувьд нэг хүнд ногдох ҮНО нь оршин суугчдын хүн нэг бүрт ногдох орлогоос өндөр байдаг юм.
Ердийн өдөр тутмын орлоготой адилгүй учраас нэг хүнд ногдох ҮНО 10 мянгыг давсан нь хувь хүнтэй холбоогүй гэсэн үг үү.
Үнэндээ тийм биш. Энэ нь зүйрлэвэл бялуу хуваахтай адил юм. Хэрэв томорвол хүн нэг бүрт хуваагдах бялуу бас нэмэгдэнэ. Хятадын нэг хүнд ногдох ҮНО-ын өсөлт нь оршин суугчдын хувийн орлого хурдтай өсөж байгаатай холбоотой.
Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр 2020 онд оршин суугчдын нэг хүнд ногдох хуваарилж болох орлого нь 32 мянга 189 юань болж, үнийн бүрэлдэхүүнийг хассаны дараа 2011-2020 онуудад улсын нийт оршин суугчдын нэг хүнд ногдох хуваарилж болох орлого нь жилийн дундаж бодит өсөлтөөр 7.2 хувьд хүрсэн. Арван жилийн хуримтлагдсан бодит өсөлт 100.8 хувь болж, нэг хүнд ногдох хуваарилж болох орлого нь 2010 оныхоос дахин нэмэгдсэн байна.
Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш 70 гаруй жилийн турш Хятадын оршин суугчдын орлогын түвшин хурдтай өсөж тасралтгүй шинэ түвшинд шилжиж байгаа юм. 2019 онд бүх улсын оршин суугчдын хүн бүрт ногдох хуваарилж болох орлого 30 мянга 733 юань байсан нь анх удаа 30 мянган юаний босгыг давж, 2000 оныхоос 4.4 дахин өссөн. Ийнхүү нэг жилийн дундаж бодит өсөлт нь 9.2 хувь болов. Хятадын оршин суугчид хүн нэг бүрт ногдох хуваарилж болох орлогоо 10 мянган юаниас дээш болгохын тулд 60 жил зарцуулсан. 20 мянга, 30 мянган юанийг даван туулахад таван жил зарцуулсан байна.
07-р сарын 15-ны өдөр "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-ний эхний жилийн эдийн засгийн "Хагас жилийн тайлан"-г нийтэлсэн. Үүнд оршин суугчдын орлогын өсөлт үндсэндээ эдийн засгийн өсөлттэй уялдаж байв. 2021 оны эхний хагаст, бүх улсын оршин суугчдын нэг хүнд ногдох хуваарилж болох орлого 17 мянга 642 юань байсан бөгөөд үнийн бүрэлдэхүүнийг хассаны дараа бодит өсөлт 12.0 хувь, хоёр жилийн дундаж бодит өсөлт 5.2 хувь гарчээ. Үндэсний статистикийн газрын Үндэсний эдийн засгийн цогц статистикийн газрын дарга Лю Айхуа:
- Хятадын эдийн засгийн дотоод хүч чадал бүхэлдээ байнгын чанартай нэмэгдэж, зах зээлийн гол цогцын эрч хүч үргэлж нэмэгдсээр байна. Ирээдүйд орлогын өсөлтийг илүү сайн дэмжих болно гэж хэлэв.
Дундаж орлогын хүнд байдлыг даван туулах чадвар
10 мянган ам.долларыг давсны үндсэн дээр ирээдүйд нэг хүнд ногдох ҮНО өсөх боломжтой юу.
Тоон үзүүлэлтээс харахад Хятадын хүн нэг бүрт ногдох ҮНО ба ДНБ нь үндсэндээ ижил байна гэж ойлгож байна. Мэргэжилтнүүд ерөнхийдөө Хятадын эдийн засгийг ирээдүйд хөгжүүлэх асар их нөөц бололцоотой гэж үзэж байгаа юм. Энэ нь ДНБ-ний өсөлт үргэлжлэн өсөхийн хэрээр нэг хүнд ногдох ДНБ болон ҮНО-ыг цаашид нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэсэн үг юм.
Үндэсний Статистикийн Товчооны хамгийн сүүлийн мэдээллээр 2021 оны эхний хагаст ДНБ-ний хэмжээ 5,32167 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад харьцуулсан үнээр 12.7 хувиар өсөж, хоёр жилд дунджаар 5.3 хувиар өссөн байна. Лю Айхуа:
- Эрэлт, нийлүүлэлтийн мөчлөг, зах зээлийн итгэлцэл, дотоодын эрэлт хэрэгцээ үргэлжлэн нэмэгдсээр байгаагаас үзвэл Хятадын эдийн засаг оны хоёрдугаар хагаст тогтвортой сэргэлтийг хадгалах төлөвтэй байна гэж хэллээ.
Хятадын эдийн засгийн тухайд олон улсын хамтын нийгэмлэг эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна. 06-р сарын эхээр Дэлхийн банк энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан тооцоог 8.5 хувьд хүртэл өсгөсөн байна. 05-р сард НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан хэлтэс энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан төлөвлөлтийг оны эхний урьдчилсан тооцоог 7.2 хувь байсныг 8.2 хувь болгож өсгөсөн байна. Өмнө нь Олон улсын валютын сан энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийн төлөвлөгөөг 8.4 хувь болгон өсгөхөөр дэвшүүлж байсан юм.
Олон улсын үнэлгээний агентлаг Standard & Poor's Global Ratings-аас саяхан Хятад улс КОВИД-19-ийн цар тахлыг үр дүнтэй хянаж, вакцинжуулалтыг түргэсгэж байгаа тул 2021 онд Хятадын бодит ДНБ 8.3 хувиар өснө гэж таамаглаж байна. Сүүлийн хэдэн жилд Хятад улс эдийн засгийн өсөлтийн хурдыг дундаж орлоготой эдийн засгийн түвшингээс өндөр түвшинд барих төлөвтэй байна гэж илэрхийлсэн байна.
Хувь хүний орлогын үүднээс авч үзвэл Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам саяхан "Хүний нөөц, нийгмийн хамгааллын хөгжлийн арван дөрөв дэх таван жилийн төлөвлөгөө"-г гаргасан. Үүнд "Цалин, орлогыг илүү бүрэн хуваарилах" зорилгыг тодорхой тусгасан байна. Үүнд хөдөлмөрийн анхны шатны хуваарилалт дахь хөдөлмөрийн хөлсний эзлэх хувь хэмжээг аажмаар нэмэгдүүлснээр цалингийн орлогын хуваарилалтын бүтэц ихээхэн сайжирсан юм.
"Төлөвлөгөөнд" дээд сургууль, мэргэжлийн дээд сургууль төгсөгчид, чадварлаг ажилчид, хөлсний ажилчдад анхаарлаа хандуулж, дундаж орлоготой хүмүүсийг дэмжихийг санал болгов. Эдгээр бодит арга хэмжээнүүд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ тасралтгүй өсөх явцад оршин суугчдын орлогыг цаашид нэмэгдүүлэхэд тус дөхөм болох юм. Ингэснээр олон хүний орлогын зөрүү буурч, бүх хүмүүсийн нийтлэг хөгжил цэцэглэлтийг дэмжиж, тодорхой ахиц дэвшил гаргах болно гэж Бай Жинмин хэлэв.
07-р сарын 01-нд Дэлхийн банк өндөр, дунд, бага орлоготой орнуудын хамгийн сүүлийн үеийн бүлэглэлтийн шалгуур үзүүлэлтийг гаргаж, хүн бүрт ногдох ҮНО нь 2,696 ам.доллараас их буюу тэнцүү байх нь өндөр орлоготой улс орнуудад багтаж, 1,045 ам.доллараас бага буюу тэнцүү байх нь бага орлоготой, 1,046-12695 ам.долларын хооронд байхыг дунд орлоготой улс орнуудад багтана гэж нийтлэв. Энэ нь хэдийгээр нэг хүнд ногдох ДНБ болон өндөр орлоготой орнуудын хоорондын ялгаа багасч байгаа ч дундаж орлоготой орнуудын эгнээнд байсаар байгаа бөгөөд дэлхийн хөгжиж буй хамгийн том орон хэвээр байна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Одоогийн байдлаар дундаж орлогын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай юм.
Бай Жинмин үргэлжлүүлэн:
- Эрсдэл, сорилтын өмнө бид өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг дэмжиж, эко хөгжлийг дэмжихийн тулд аж үйлдвэрийн бүтцийн өөрчлөлт, технологийн шинэчлэл, нийлүүлэлтийн бүтцийн шинэчлэлд илүү их хүчин чармайлт гаргах ёстой. Хятад улс ерөнхийдөө дундаж орлогын байдлыг даван туулах чадвартай, ялангуяа өнгөрсөн оны цар тахлын дэгдэлтийн нөлөөгөөр Хятадын эдийн засагт бүтцийн тэнцвэргүй байдал, хэт инфляци, ажилгүйдлийн огцом өсөлт зэрэг асуудал гараагүй. Нэг хүнд ногдох ДНБ-ээр дамжуулан дэлхийн эдийн засгийн эерэг өсөлтийг хангахын тулд үргэлжлүүлэн 10 мянган ам.доллараас дээш хэвээр байх нь Хятадын эдийн засгийн тогтвортой байдлыг улам бататгаж, "Дундаж орлогын хүнд байдлыг даван туулах итгэл”-ийг бэхжүүлж байна.
