solongonews
Хятадын Чүн Ян баяр тохиож байна
2018-10-17 16:55
Чүн Ян баяр нь жил бүрийн билгийн улирлын 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиодог Хятадын уламжлалт баярын нэг юм.

Чүн Ян баярыг тэмдэглэхдээ зугаалах, ууланд авирах, удвал цэцэг сонирхох, удвал цэцгийн архи амсах зэрэг романтик байдлаар өнгөрүүлдэг байна.

Чүн Ян баяр буюу хос 9 нь Хятад хэлний “Жюй Жюй” (Өнө үүрд) гэх үгтэй дуудлага ижил бөгөөд дан тооны хамгийн их тоо учир урт насалж удаан жаргах бэлгэдэлтэй байдаг ажээ. Хятад улс 1989 оноос жил бүрийн 09-р сарын 09-ний өдрийг ахмадуудын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд ахмадуудаа хүндэтгэн хайрлан тусалдаг баяр наадам болсон байна.


 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл