Хятадын эмчилгээний баг Венесуэлд хүрэв
2020-03-31 10:00
Хятадын эмчилгээний баг Венесуэлд хүрэв.
Хятадын "COVID-19"-ийн эсрэг эмчилгээний баг 03-р сарын 30-нд Венесуэлийн нийслэл Каракас дахь Симон Боливар олон улсын нисэх онгоцны буудалд газардсан байна. Туршилтын урвалжууд, хамгаалалтын хэрэгсэл, Хятад улсаас хандивласан эм бэлдмэл зэрэг ч эмчилгээний багийн хамт Венесуэлд хүрлээ. Тус эмчилгээний багийг Хятадын Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж, багийн 8 гишүүд бүгд Хятадын Жянсү мужаас ирсэн бөгөөд амьсгалын замын болон чухал эмчилгээ, халдварт өвчний хяналт, лабораторийн шинжилгээ зэрэг янз бүрийн салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
