solongonews
Ван И Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов
2019-08-02 16:59
ГХ-ы сайд Ван И Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов

   Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 08-р сарын 02-нд Тайландын Бангкокт болсон АСЕАН хийгээд Хятад, Япон, БНСУ(10+3) -ын Гадаад харилцааны сайд нарын хуралд оролцов.

Ван И: - 10+3 орнууд бол зүүн Азийн гол цөм болсон орнууд юм. 10+3 хамтын ажиллагаа бол зүүн Азийн хамтын ажиллагааны гол зам суваг юм. 10+3 орнууд хэзээд эв нэгдэл хамтын ажиллагаагаар гол болгож, хамтдаа хөгжихөөр гол болгон, бүс нутгийн хөгжил цэцэглэлээр гол болгож, зөрчил болон санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулж, зүүн Азийг хамтдаа нэн сайнаар бүтээн байгуулах хэрэгтэй гэсэн байна.

Ван И: - Бид олон талт үзэл болон чөлөөт худалдааг хэлбэрэлтгүй хамгаалж, 10+3-ыг бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг удирдан дагуулах туг болгох хэрэгтэй. Бид хүмүүнлэгийн салбарын солилцоо хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, 10+3-ыг соёлууд эвсэг зохицонгуйгаар хамтдаа оршихыг ахиулах индэр болгох хэрэгтэй. Бид эрсдэл өрсөлдөөн сорилтыг хамтдаа туулж, 10+3-ыг энх тайван тогтвортой байдлыг хамгаалах түшиг болгох хэрэгтэй. Хятад, Япон, БНСУ-ын хамтын ажиллагааны жижүүр дарга орон болон 10+3-ын хамтын ажиллагааны хамтын дарга орон болсны хувьд талуудтай нягт хамтран ажиллаж, 11-р сард болох удирдагчдын хуралд сайтар бэлдэж, 10+3-ын хамтын ажиллагааг ахиулан нэн их шинэ хөгжил авчрахад Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл