Дэлхийн хэмжээнд "КОВИД-19" цар тахлын улмаас нас барсан хүний тоо 2 саяыг давсантай холбогдуулж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гуттериш 15-нд видеогоор үг хэлж, эв санаагаа нэгтгэн, зохицуулалтаа нэмэгдүүлж, улам олон хүний амь насыг аврахын төлөө хамтран ажиллаж, өвчин хижгийг аль болох эртхэн дарахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, "КОВИД-19" өнөө бараг л дэлхийн өнцөг булан бүрд тархаж, эдийн засаг, нийгмийн хөгжил асар том сөрөг нөлөө учруулж, улс орнууд их олон ажлын байраа алдаж, өчөөн төчнөөн хүн ядуу өлсгөлөн байдалд ороод байна. Олон орон хоорондын нэгдэлтэй зохицуулалт дутуу байгаа болохоор цар тахлын сөрөг нөлөө ирэх тусмаа хүндэрч байна. Улс орнуудын засгийн газар хэдийгээр өөрийн орныхоо ард түмнээ хамгаалж аврах үүрэг хариуцлагатай ч “Вакциныг зөвхөн өөрийн орондоо ашиглах үзэл” маш муу үр дагавар дагуулж байна. Тиймээс вакцин үйлдвэрлэгчид амлалт хийж, вакцины шударга, тэгш хуваарилалтыг батлах ёстой гэжээ.
