solongonews
“Нэг бүс нэг зам”-ын сансар аяллын шинэчлэлийн холбоо байгуулагдлаа
2017-04-24 16:23
“Нэг бүс нэг зам”-ын сансар аяллын шинэчлэлийн холбоо байгуулагджээ.

Баруун хойдын Аж Үйлдвэрийн Их Сургууль болон Хятадын сансар аяллын нийгэмлэгийн хамтран санаачилсан “Нэг бүс нэг зам”-ын сансар аяллын шинэчлэлийн холбоо 23-ны өдөр Ши Аньд байгуулагдсан байна. Энэхүү холбоонд “Нэг бүс нэг зам” дагуу 48 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага болон шинжилгээ судалгааны газрыг төвлөрүүлжээ. Тэд “Нээлттэй багтаамжтай байх, хамтран ажиллаж хамтдаа амжилтад хүрэх, хөгжлийг хамтдаа эдлэх” нэрийн дор сансар аяллын цар хүрээний олон улсын солилцоо хамтын ажиллагааны тавцанг байгуулахаар зорилтоо болгожээ.

Батлан хамгаалалтын шинжлэх ухаан техник мэргэжлийн аж үйлдвэрийн товчооны ерөнхий инженер, улсын сансар аяллын товчооны нарийн бичгийн дарга Тянь Юйлун хэлэхдээ: - “Нэг бүс нэг зам”-ын сансар аяллын шинэчлэлтийн холбоо нь “Нэг бүс нэг зам” дагуух улс орны сансар аяллын шинэчлэлийн бүх талын солилцоог ахиулж, олон улсын хараатай өндөр боловсролтой мэргэжилтэн хамтдаа хүмүүжүүлж, дэлхийн сансар аяллын үйлсийг ахиулж, сансар аяллын шинжлэх ухаан техник мэргэжлийг илүү сайнаар хүн төрөлхтөнд үйлчлүүлэх болно гэжээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл