solongonews
Хятад, Япон, Өмнөд Солонгосын үйлдвэр худалдааны VIII чуулга уулзалт болов
2024-05-28 10:32
Хятад, Япон, Өмнөд Солонгосын үйлдвэр худалдааны VIII чуулга уулзалт болов.

       Хятад, Япон, Өмнөд Солонгосын үйлдвэр худалдааны VIII чуулга уулзалт тавдугаар сарын 27-нд Сөүлд зохиогдож, гурван орны үйлдвэр худалдааны салбарын 240 гаруй төлөөлөгч оролцжээ. 

      Энэ жил Хятад, Япон, Өмнөд Солонгосын хамтын ажиллагааны механизм ажиллуулсны 25 жилийн ой, мөн ч гурван орны үйлдвэр худалдааны чуулга уулзалтыг зохион байгуулсны 15 жилийн ой тохиож байна. 

    Мөн өдөр болсон чуулга уулзалтаар гурван орны төлөөлөгчид дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, дэвшилтэт боловсруулах салбар, ногоон эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллагааг түлхүү авч хэлэлцсэн бөгөөд ирээдүйд гурван орон эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаараа бүс нутаг, тэрчлэн дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч хэрхэн сэлбэх тухай судалсан байна. 

        Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орон бүгд дэлхийн эдийн засгийн чухал цогцууд бөгөөд дэлхийн эдийн засгийн хөгжил хамгийн идэвхтэй зүүн Азийн бүсэд оршдог. Гурван орны эдийн засгийн хэмжээ нь дэлхийн нийт хэмжээний 24 хувийг эзэлж, гадаад худалдаа нь дэлхийн нийт хэмжээний 20 хувийг бүрдүүлдэг. Түүнчлэн Хятад улс нь олон жил дараалан Япон, Өмнөд Солонгосын худалдааны хамгийн том түнш байж ирлээ. 2023 онд Япон, Өмнөд Солонгос нь тус бүр Хятад улсын хоёр, гуравдугаар худалдааны түнш болсон юм. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл