solongonews
Хятадын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс хээс 17.3 хувь нэмэгдлээ
2022-06-14 16:13
Хятадын өмнө 5 сарын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс хээс 17.3 хувь нэмэгдлээ.

Хятадын Худалдааны яамны өнөөдөр буюу 14-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл, 2022 оны 01-р сараас 05-р сар хүртэл улсын хэмжээнд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ 564 тэрбум 200 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.3 хувь нэмэгдэж, 87 тэрбум 770 сая ам.доллартай тэнцэж байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 22.6 хувь өссөн байна.

Аж үйлдвэрийн салбарын хувьд, үйлчилгээний салбарт гадаадын хөрөнгийг бодит хэрэглээ 423 тэрбум 300 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувь нэмэгдсэн байна. Өндөр технологийн үйлдвэрлэлд гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 42.7 хувь, үүнээс өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 32.9 хувь, өндөр технологийн үйлчилгээний салбар 45.4 хувь өссөн байна.

Эх сурвалжийн үүднээс авч үзвэл, Өмнөд Солонгос, АНУ, Германы Хятадад оруулсан бодит хөрөнгө оруулалт тус тус 52.8, 27.1, 21.4 хувь (чөлөөт боомтоор дамжуулсан хөрөнгө оруулалтын мэдээллийг оруулаад) тус тус өссөн байна.

Бүс нутгийн хуваарилалтын үүднээс авч үзвэл, Хятад улсын зүүн, төв, баруун бүс нутагт гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ өнгөрсөн оны мөн үеэс 16.1, 35.6, 17.9 хувь тус тус нэмэгдсэн байна.

Зохиогч: ШЕ ШЫЯАО, ПАНЬ ЖЕ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл