ОУВС-гаас Хятадад суугаа тэргүүн төлөөлөгч Стивен Барнетт саяхан Бээжинд хэлэхдээ: Хятад улсаа ОУВС-д хөрөнгө мөнгөний дэмжлэг хангасанд талархаж байна, эдгээрийг хамгийн хүнд хэцүү байгаа орнуудын өрийг барагдуулахад зарцуулах болно. Шинэ коронавирусийн уушгины халдвараас бүх дэлхийн эдийн засагт авчирсан өрсөлдөөн сорилтыг даван туулах талаар Хятад улс нэн их үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна, Хятад улс бусад худалдааны түнштэй хамт байж, нэн нээлттэй, тогтвортой, ил тод мөртөө дүрэмд суурилсан олон улсын худалдааны систем байгуулах хүчин чадалтай хэмээн үзэж байна гэжээ.
Хятадын Санхүүгийн Шинжлэх Ухааны Академийн 25 дахь шинэ мэдлэгийн лекцийн танхим дээр Стивен Барнетт хэлэхдээ: Шинэ коронавирусийн уушгины халдварын нөлөөгөөр, 2020 онд бүх дэлхийгээрээ их хямралаас хойших хамгийн хүнд ноцтой бууралтыг туулсан байна. 2020 оны эцэст бүх дэлхийн 80-90 сая хүн ам дахин ихээр ядуурах болно хэмээн ОУВС төсөөлж байна. Халдвараас эдийн засагт авчирсан нөлөөллийг даван туулахын тулд, эдийн засгийн цогцууд хариу бодлого боловсруулах ёстой гэжээ. Стивен Барнетт тэмдэглэхдээ: Хөгжсөн эдийн засгийн цогцын төсвийн нэмэлт зардал болон орлогын арга хэмжээ нь тэдний GDP-гийн 9.3%-ийг эзэлж байна, зөвхөн санхүүгийн бодлогын талаар гэхэд урьд өмнө байгаагүй эрч хүч зарцуулсныг мэдэж болох юм гэжээ.
Энэ оны 10-р сард ОУВС-гаас гаргасан сүүлийн үеийн төсөөллийн дагуу 2020 онд бүх дэлхийн эдийн засаг 4.4%-иар хумигдаж, харин Хятад улс 2020 оны GDP-гийн эерэг өсөлттэй цорын ганц эдийн засгийн гол цогц болох ба өнгөрсний мөн үеэс 1.9%-иар нэмэгдэх юм байна.
