Уханьд ”Covid-19”-өөр халдварласан бүх өвчтөн эмнэлгээс гарчээ
2020-04-27 10:31
Уханьд ”Covid-19”-өөр халдварласан бүх өвчтөн эмнэлгээс гарчээ.
Ухань хотод "Covid-19"-ийн халдвар авч, эмнэлэгт хүргэгдсэн өвчтнүүд бүгд эмнэлгээс гарлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ми Фэн 04 дүгээр сарын 26-ны өдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
Ухань хотын эмч нар, мөн тахлын тархалттай тэмцэхэд туслахаар улс орны өнцөг булан бүрээс энэ хотод ирсэн эмч сувилагч нарын шаргуу хөдөлмөрийн ачаар ийм үр дүнд хүрлээ гэж тэрбээр мэдэгдсэн байна.
26-ны өдөр халдварын голомт болох Ухань хотын эмнэлгүүдээс 11 хүн гарсан байна. Хятадын эмнэлгүүдээс нийтдээ 63604 хүн гарсан бөгөөд тэдний 46452 нь Ухань хотод эмчлүүлжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
