solongonews
Хятадын цахим холбооны гурван том компани гар утасны роминг үйлчилгээний төлбөрийг хүчингүй болгоно
2018-06-22 16:32
Хятадын цахим холбооны гурван том компани гар утасны роминг үйлчилгээний төлбөрийг хүчингүй болгоно.

Жүньшин агентлагийн мэдээ: 22-нд China Telecom, China Mobile, Хятадын “Unicom зэрэг Хятадын цахим холбооны гурван том компани гар утасны роминг үйлчилгээний төлбөрийг 7-р сарын 1-ээс эхлэн хүчингүй болгож, гар утас  хэрэглэгчдийн муж дотроо хэрэглэж болох дата-г дотоодын аль ч газар хэрэглэж  болохоор болгосон байна. 

2018 оны 05-р сард Хятадад гар утасны хэрэглэгчдийн тоо 1тэрбум 500  саяд хүрчээ. Үүнд, хөдөлгөөнт интернет сүлжээний 3G,4G ашиглаж буй хэрэглэгчийн  тоо 1тэрбум 230 саяд хүрлээ. 01-05-р сарын хөдөлгөөнт интернет сүлжээний дата 21тэрбум GB-д хүрч өнгөрсөн оны адил хагацаахаасаа 196.3 хувиар нэмэгдсэн байна. Үүнд, гар утсаараа сүлжээнд гарсан дата 20 тэрбум600 саяд хүрч өнгөрсөн оны адил хагацаахаасаа 212.3 хувиар нэмэгдэж, хөдөлгөөнт интернет сүлжээний нийт датагийн  98.1 хувийг эзэлсэн байна. 

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл